Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь


5-р сарын 22
9 цаг 37 минут

       Автозамын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удаж байна. Эрх баригчдын зүгээс түгжрэлийг бууруулах олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа ч оновчтой болсон нь хуруу дарам цөөн. Гэвч эл бүх шийдвэр иргэдийн амьжиргаанд халтай байдлаар хэрэгжсээр байгаа юм.

Тэгвэл энэ удаад албаныхан машины импортыг хязгаарлахгүй ч нийслэлийн дугаарт хязгаар тогтоохоор болсон. Энэ талаар нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа. “Зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын улсын дугаар олгохгүй. Мөн Улаанбаатар хотод импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл тухайн улсад экспортод гарахын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлагыг тавьж буй. Өөрөөр хэлбэл бидний авах гэж буй тээврийн хэрэгсэл тухайн улсад ашиглагдах үедээ ямар түүхтэй байсныг дүгнэлт гарган авах заалтыг тусгасан” гэв.

ДУНДАЖ ДАВХАРГААС ДООШ ХҮМҮҮС МАШИН УНАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн машины үнэ зах зээл дээр 30 сая төгрөгөөс эхэлж байна. Жишээлбэл, 2018 онд үйлдвэрлэгдэж 2023 онд орж ирсэн prius 41 маркийн автомашин 33 сая төгрөгийн үнэтэй байгаа бол 2012 онд үйлдвэрлэгдэж 2023 онд орж ирсэн prius 41 маркийн автомашин 25 сая төгрөгийн үнэтэй байна. Он залуу автомашинд Улаанбаатар хотын улсын дугаар олгох шийдвэр нь дунджаас дээш давхаргын хүмүүс машин унах сонголтыг тулгаж байна гэж иргэд үзэж байгаа юм.

Энэ талаар Эко автомашины импортлогчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Шагдар “Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх гэдэг шалгуур нь хятад машины сонголт руу оруулж байна. Ард иргэд 0 километртэй шинэ машин бүгд худалдан авч чадахгүй.

Үнийн хувьд хамгийн багадаа 100 саяас эхэлнэ. Шинэ машины урьдчилгаа цуглуулах гэж олон жил болно шүү дээ. Гэтэл иргэд өнөөдөр 20 сая төгрөгийн машин худалдан авах гэж 2-3 жилийн лизинг төлж байна. Дундаж давхаргаас дээш хүмүүс машин унаж, доошоогоо явган алх гэдэг сонголт руу очиж байна. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн автомашин үнэгүйдэх эрсдэл үүсэх юм. Орон нутгийн иргэд машинаа орон нутагтаа л зарах боломжтой. Тэгсэн мөртлөө хотын дугаартай машины үнэ нь эсрэгээрээ нэмэгдэж байгаа нь шударга бус ялгаварлан гадуурхалт үүсгэж байна” гэсэн юм.

Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор иргэд өндөр хүүтэй зээл авч авто машин худалдан авч байна. Иргэн Б.Энхманлай сард хоёр сая төгрөгийн цалин авдаг. Тэрээр өндөр үнэтэй буюу он залуу автомашин худалдаж авах боломжгүй учир 2012 онд үйлдвэрлэгдэж 2015 онд манай улсад орж ирсэн prius-30 автомашин худалдаж авчээ.

Ингэхдээ тэрээр урьдчилгаа 2.5 сая төгрөг өгч сард 700 мянган төгрөгөөр төлөхөөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад байгаа юм. Харин улсын дугаар одоогоор олгохгүй байгаа учир “шаг”-ийн үнээр буюу хоёр сая төгрөгөөр дугаар авсан байна. Энэ тухайгаа “Ирэх сарын 1-ээс он хуучинтай машинд Улаанбаатарын дугаар олгохгүй гэсэн. Миний хувьд өндөр үнэтэй автомашин худалдаж авах боломжгүй учир дээрх шийдвэрээс өмнө унаатай болохоор шийдсэн. Машинаа хямд авсан боловч дугаар олох нь хүндрэлтэй байлаа. Гэхдээ удахгүй он хуучинтай машинууд дугаартай нь худалдаж авахад илүү үнэтэй болох учир одоо худалдаж авах нь зөв гэж бодсон” гэсэн юм.

ЦАХИМ ХҮСЭЛТИЙН 74 ХУВЬ НЬ 10-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ БАЙНА

Нийслэл хотын нийт өрхөд дунджаар 1.6 автомашин ногдож байгаа бөгөөд тэдгээрийн тал нь насжилт өндөр. Иргэдийн амьдралд автомашины эрэлт буурахгүй, цаашид ч өсөх төлөвтэй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны 18 дугаар тогтоолоор хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотын серийн дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төв 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас түр хугацаагаар зогсоосон. Дугаар олголтын үйл ажиллагааг “Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-аас эрхлэн явуулахаар болсон. Тодруулбал, тээврийн хэрэгслийн хотын дугаар авах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, шалгуурын дагуу оноогоор эрэмбэлэгдэж буй. Гэвч улсын дугаар олгох цахим хаяг нь өнөөг хүртэл ажиллахгүй байна.

Энэхүү захирамж нь Үндсэн хуулийн 16.3-д заасан “Монгол хүн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах” эрхийг зөрчиж байгаа юм.

Учир нь Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслийн ихэнх нь буюу 70-80 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай юм. Харин уг захирамжаар автомашинууд нийслэлд зарагдахгүй болж, үнэлгээ нь буурах нөхцөл бүрдээд байна. Орон нутгийн иргэдийн хувьд орон нутагтаа л автомашинаа худалдахаас өөр аргагүй болж байна.

Энэ талаар автомашин худалдаалагч А.Алтангэрэл “Нийслэл хотын замын хураамж гэж жил бүр төлдөг. Тэр хураамжийг 10 жилээс дээш насжилттай машинд өндөр болгож, нэмэх байдлаар хэрэглэгчдэд сонголтыг нь өгөх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл би 10 жилээс дээш насжилттай автомашин худалдаж аваад, жил бүр өндөр хураамж төлөхийг хүсэхгүй. Эсвэл нэг, хоёр жилийн дараа хүлээж байгаад он залуу машин худалдаж авахыг бодно. Ийм сонголтыг иргэдэд өгвөл машины эрэлт нийлүүлэлт нь хязгаарлагдана. Энэ зохицуулалт нь иргэд болон бизнес эрхлэгчдэдээ ээлтэй шийдвэр болж чадна” гэсэн юм.

Тиймээс дээрх журмаа эргэн харж иргэдэд ээлтэй шийдвэр гаргахыг хотын удирдлагуудаас хүсэж байгаа юм.

Эх сурвалж: Б.БАЯРЖАВХЛАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 58 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.