Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,480 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай, хамгийн залуу нь 22 настай байна.
“Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус харин хүн амаа өсгөх, эх, үрсээ дэмжих төрийн бодлого гэж үздэгээ төрийн тэргүүн хэлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар “Алдарт эх”-ийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлж олгох болсныг тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.






Facebook
Twitter
Youtube


Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
“УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.gif)

Сэтгэгдэл бичих