П.Батчулуун эмчийн хэрэгт ажилласан гадаадын экспертүүдийн дүгнэлт гарчээ


5-р сарын 22
19 цаг 32 минут

         ЭМЯ-ны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон нь олон нийтийн дунд маргаан дагуулсан. Тэгвэл гадаадын экспертүүд энэ талаарх дүгнэлтээ Монголын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн Ерөнхийлөгч Д.Нямсүрэнд илгээжээ.

 Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь "Цаглашгүй" гадаад хэл орчуулгын төвийн орчуулснаар хүргэж байна. Дүгнэлтэд: МОНГОЛЫН ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НОЁН НЯМСҮРЭН ДАВААДОРЖ ТАНАА

2025 оны тавдугаар сарын 10

Сэдэв: Профессор П.Батчулууны хэргийг олон улсын шинжээчдийн дүгнэлтээр үнэлсэн нь Эрхэм профессор Нямсүрэн Даваадорж танаа Бид эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын шинжээчид. Монголын Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг болон өмгөөлөгч нарын хүсэлтээр профессор П.Батчулуунтай холбогдох донорын үйл ажиллагаа болон эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг судлан дүгнэлт гаргасан болно.

Бид дараах материалыг судалсан:

  • Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн бүрэн эх материал /[https://shuukh.mn/](https://shuukh.mn/)
  • Өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлт
  • Проф. Сэргэлэн Оргой, Проф. Од-Эрдэнэ Лхаахүү, болон хатагтай Батцэцэг Гончигжав нар оролцсон Zoom уулзалтын үеэр танилцуулсан дэлгэрэнгүй тайлбар Эдгээр материал, хэлэлцүүлгийн үндсэн дээр бид дараах нөхцөл байдлыг ойлгож байна:

2023 оны 8-р сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт болсон зам тээврийн ослын дараа С.А. гэх эмэгтэйг ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт авчирч, тархины үхэлтэй болох нь оношлогдсон.

Үүний дараа профессор П.Батчулуунаар ахлуулсан ЭЭЭШСҮАЗА-ныханд мэдээлэл хүрсний дагуу тус багаас 2 хүн ирж С.А.-ийн эх (Д.А.), ах (С.Т), үеэл (Э.Э.) нарт нас барсны дараах эрхтэн хандивлах тухай тайлбарлаж, элэг, бөөр болон шөрмөс хандивлах зөвшөөрлийн маягтанд гарын үсэг зуруулсан байна. Гэвч ажил явдлын үеэр ар гэрийнхэн нь дараах эд эрхтнүүдийг гаргаж авсан тухай маргаан үүсгэсэн:

  • Шөрмөс түүний бэхлэгдэх хэсэг буюу тойг яс, шаант ясны толгойн хэсгийн хамт
  • Саран жийргэвч шөрмөс
  • Semimembranosus шөрмөс ба дээд шилбэний хэсэг
  • Ахиллес шөрмөс
  • Peroneus longus шөрмөс
  • Tibialis anterior шөрмөс
  • Цөсний хүүдий

Тэд П.Б. нь зөвшөөрлийн хамрах хүрээг хэтрүүлэн эдгээр шөрмөс, эрхтнүүдийг ар гэрт бүрэн мэдээлэл өгөөгүй, эсвэл худал мэдээлэл өгч гаргаж авсан гэж үзсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үүнийг Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ("хүний эд эрхтэн залилан авах") зөрчсөн гэж үзэн профессор П.Батчулуунд 2 жил 6 сарын хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

"Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтэнг авсан" хэмээн ял сонссон профессор П.Батчулууны хэргийг олон улсын жишиг, стандартын хүрээнд үнэлэн, дараах мэргэжлийн дүгнэлтийг өгч байна:

  1. Донор болох зөвшөөрлийн хууль зүйн хүчинтэй байдал: Бидний ойлгож байгаагаар хоёр өөр зөвшөөрлийн хуудас байгаа бөгөөд баримт бичиг тус бүр гарын үсгээр баталгаажсан байна. Эхний зөвшөөрөлд ЭЭЭШСҮАЗА-ны дарга П.Б., тус албаны мэргэжилтэн Э.Б., мөн ар гэрийн 3 гишүүн гарын үсэг зурсан. Хоёр дахь зөвшөөрөл нь эрхтэн авах ажиллагаа эхэлсний дараагаас ГССҮТ-ийн эмч нарын шаардлагаар авсан бөгөөд энэ нь олон улсын жишгээр хууль зүйн хүчинтэй баримт бичигт тооцогдохгүй.
  2. Ёс зүй болон журмын дагуу зөвшөөрөл авах ажиллагаа: Эхний зөвшөөрлийн хуудас нь олон улсын стандартын дагуу бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажсан журмын дагуу авсан маягт. Энэхүү маягтыг ар гэрийн гишүүдэд мэдээлэл өгөх, асуух, татгалзах боломжоор хангаж, яамны журам, зааврын дагуу бүрдүүлсэн.
  3. Зөвшөөрлийн хамрах хүрээ тодорхой байв: Гарын үсэгтэй маягтад бөөр, элэг, шөрмөсийг авахыг зөвшөөрсөн нь тодорхой тусгагдсан. Өнгөрсөн хугацаанд ЭЭЭШСҮАЗА-ны нэгтгэсэн мэдээллээр донорын ар гэрээс эд, эрхтэн хандивлах зөвшөөрөл авах үед 54.9% нь шөрмөс хандивлахаас татгалзсан тоо баримт байгаа нь ар гэрийнхнийг албадаагүй, тодорхой сонголт хийх боломжийг өгдөг нь харагдаж байна.
  4. Цөсний хүүдийг элэгтэй хамт авах: Цөс, цөсний хүүдий нь элэгний үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд цөсний урсгалыг зохицуулах үүрэгтэй байдаг. Элэгнээс ялгарч байгаа цөс нь модны мөчир мэт салаалсан судаснуудаар дамжин цөсний хүүдийд хадгалдаг. Цөс, цөсний хүүдий нь анатомийн хувьд элэгнээс салангид авч үзэх боломжгүй эрхтэн бөгөөд олон улсын практикт элэгний донорын үед салангид зөвшөөрөл авах шаардлагагүй буюу цөсийг авахын тулд тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Австрали, Солонгос, Испани, АНУ зэрэг орнуудын эрхтэн шилжүүлэн суулгах зааварт ийм агуулгаар тусгагдсан байдаг.
  5. Шөрмөсийг ястай хамт авах: Шөрмөсийг үйл ажиллагааг хадгалах зорилгоор холбогдох ястай нь хамт авч болдог нь стандарт мэс заслын арга бөгөөд энэ нь ямар нэгэн далд ажиллагаа бус анагаах ухааны дагуу хийгддэг хэвийн ажиллагаа юм.
  6. Харилцааны хүндрэлүүд: Зөвшөөрлийн маягтад бүх гарын үсэг байгаа нь хууль зүйн хувьд хүчинтэй ч ар гэрийнхэн нь мэс заслын үр дагаврыг бүрэн ойлгоогүй нь илт байна. Энэ нь олон улсын туршлагад ч байнга тохиолддог асуудал бөгөөд олон нийтэд тархины үхэл болон эрхтэн шилжүүлэн суулгах ойлголтыг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Иймд бусад орны туршлага дээр суурилан тус улсын Засгийн газраас харилцааны протоколыг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай.
  7. Нууцлах, хувийн ашиг хонжоо олох санаа байгаагүй: Бид П.Батчулууныг санаатайгаар мэдээллийг нууцалсан буюу хувийн ашиг сонирхол агуулсан үйлдэл хийгээгүй гэж үзэж байна. Тэрээр ар гэрийнхэнд учирсан сэтгэлийн хохиролд харамсаж, Монголын тархины үхлийн дараах эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог хамгаалахын тулд хувийн хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлсэн байна гэж үзэж байна.
  8. Санхүүгийн ямар ч ашиг хүртээгүй: Профессор П.Батчулуун уг эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанаас санхүүгийн ямар ч ашиг хүртээгүй. Олон улсын практикт төрийн байгууллагын харьялалтай байхаас үл хамааран эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь хүний амь нас аврах зорилгоор, мөнгөний шан харамжгүй, албадлагагүй нөхцөлд эрхтэн шилжүүлэн суулгах үед хийсэн үйлдэлдээ эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдол байхгүй.
  9. Улсын журам, удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулсан: Бидний ойлгож байгаагаар П.Батчулуун нь яамны албан ёсны журам, удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь улсын хяналт дор хэрэгжсэн. Олон улсын жишигт ч мөн төрийн байгууллагын удирдлагын дагуу ажиллаж буй албан хаагчдыг ял хүлээлгэхгүй байх зарчим үйлчилдэг.

ДҮГНЭЛТ Бид энэхүү хэргийн эмнэлзүйн техникийн талуудыг нягтлан судласны үндсэн дээр хуурч мэхлэх, албадах шинж тэмдэг бүхий ямар нэг нотолгоо олсонгүй.

 Профессор П.Батчулууны үйл ажиллагаа нь түүний албан тушаал, үүрэгт бүрэн нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын болон олон улсын шилдэг туршлага, стандартуудаас гажсан аливаа үйлдэл илрээгүй, санаатай буруу үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл алга байна.

 Бид өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн сайд нар, профессор П.Батчулуун болон түүний хамт олонтой хамтран ажиллаж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай иргэдэд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлж ирсэн. Энэ хугацаанд бид профессор П.Батчулууны амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах замаар Монгол иргэдэд амьдрал бэлэглэхийн төлөөх тууштай, үнэнч зүтгэлийг нь баттай харсаар ирсэн.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, түүний дараа байгуулагдсан эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба (RDCTOT)-ны баг, түүнийг удирдсан профессор П.Батчулуун нар Монгол Улсад ёс зүйтэй, ил тод эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог бий болгох чиглэлээр тууштай, нөр их хөдөлмөр гарган ажилласан бөгөөд тэдний энэхүү үйл хэрэг нь Ази тивд төдийгүй олон улсын түвшинд өндөр үнэлэгдэж, үлгэр жишээ болохуйц жишиг тогтолцоо гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Бид профессор П.Батчулууныг эмнэлгийн ёс зүйг чанд баримталж, олон нийтэд үйлчлэх үүргээ үнэнчээр биелүүлж ирсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүн хэмээн үнэлдэг. Тэрбээр Монгол Улсад хууль бус эрхтэний наймаагүй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, ил тод системийг бий болгохыг хичээн ажиллаж ирсэн. Хувийн ашиг хонжоо олох зорилгоор эс, эд, эрхтний хууль бусаар авах явдлыг зогсоох чиглэлд профессор П.Батчулуун болон түүний хамт олны зүтгэл чармайлтын үр дүнд бидний зүгээс Монголын төр засагт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн билээ. Тэрбээр Монгол Улсад нийгмийн зүгээс шаардагдах ил тод байдал, ёс зүйтэй эрхтэн шилжүүлгийн системийг бий болгох манлайлагч, ёс суртахууны өндөр зарчимт хувь хүн гэдгийг бид итгэлтэйгээр хэлж чадна.

Гэвч энэ хэрэг явдал нь Монгол Улсын амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийт системд олон нийтийн итгэлийг алдагдуулах аюултай нөхцөл байдлыг бий болгосонд бид гүнээ санаа зовниж, харамсаж байна. Энэхүү эцсийн шатандаа орсон олон хүнд шинэ амьдрал бэлэглэх, амь аврах эмчилгээний ач холбогдол бүхий тусламж үйлчилгээнд мэдэгдэхүйц уналт гарч байгаа нь ажиглагдаж эхэлсэн.

Монголын ард иргэдийн тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн авахтай холбоотой итгэл сулран буурсан бөгөөд энэ итгэлийг сэргээх нь цаг хугацаа болон Эрүүл мэндийн яамны зүгээс тууштай хүчин чармайлт шаардах урт хугацааны ажил байх болно. Энэ хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай олон иргэн дахин амьдрах боломжоо алдаж болзошгүй байна.

Иймд бид Монгол Улсын Дээд шүүхийг энэхүү харамсалтай хэргийн эмнэлзүйн техникийн талаарх олон улсын шинжээчдийн үнэлгээг харгалзан үзэж, бидний танилцуулж буй олон улсын шилдэг туршлагуудын үндсэн дээр үнэн бодит байдлыг үнэлнэ гэдэгт найдаж байна. Хэрэв бидний хөндсөн техникийн асуудлуудтай холбоотой нэмэлт мэдээлэл эсвэл хэлэлцүүлэг шаардлагатай бол бидэнтэй холбоо барина уу.

 Хүндэтгэсэн: Жереми Чапман, Австрали Кюри Ан, БНСУ Жереми Р. Чапман, Австрали Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Дэлхийн чөмөгний донорын холбооны ерөнхийлөгч асан ДЭМБ-ын Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаарх шинжээчдийн зөвлөх багийн гишүүн Transplantation болон Transplantation Direct сэтгүүлүүдийн ерөнхий эрхлэгч (2015–2020) Бөөр судлалын зөвлөх, эрхтэн шилжүүлэн суулгалтын эмч, Уэстмийдийн эмнэлэг (1987–одоог хүртэл) Дарга, Анагаах ухаан болон хавдрын тасаг, Уэстмийдийн эмнэлэг (2007–2019) Баруун бүсийн бөөрний тусламж үйлчилгээний газрын захирал Клиникийн профессор, Сиднейн их сургууль Ахлах судлаач, Уэстмийд Милленниум хүрээлэн Австралийн Ясны Чөмөгний Донорын Үндэсний Сангийн дарга Австралийн ихэс, хүйн цусны биобанкны дарга

Судалгааны чиглэлүүд: Бөөр, нойр булчирхай, арлын эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах Эрдэм шинжилгээний нийтлэл: 460 гаруй хянан магадлуулсан өгүүлэл TTS, AST, ESOT-ын Суурь шинжлэх ухааны хороодын дарга болон дэд дарга Кюри Ан,

БНСУ

  • Үндэсний Анагаах Ухааны Төв, Бөөр Судлалын Тасаг
  • Хүндэт Профессор, Сөүлийн Үндэсний Их Сургууль
  • Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Азийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэг
  • Vitallink Олон Улсын Төслийн Захирал, Vitallink-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч асан
  • ДЭМБ-ын Ажлын Хүчний Багийн Гишүүн
  • Эрхтэн Шилжүүлэн Суулгах Салбар дахь Эмэгтэйчүүдийн Сүлжээний Гишүүн (Women in Transplantation)
  • Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгийн (TTS) Зөвлөх асан
  • WIT, DICG, ДЭМБ-ын ажлын баг, IXA зэрэг олон улсын байгууллагуудын зөвлөх асан
  • БНСУ-ын Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгийн Дарга асан
  • Рафаэль Нанум Сан болон Рафаэль Интернэшнл Сангийн Ерөнхийлөгч
  • БНСУ-ын Эрхтэн Шилжүүлэн Суулгах Бүртгэлийн Систем (KOTRY) болон Азийн Эрхтэн Шилжүүлгийн Бүртгэл (ASTREG)-ийн Ерөнхийлөгч Стефан Г. Туллиус,

АНУ

  • Мэс заслын профессор; Шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эрхлэгч; Шилжүүлэн суулгах мэс заслын судалгааны лабораторийн захирал
  • Шилжүүлэн суулгах мэс засалч, Бригам ба Эмэгтэйчүүдийн эмнэлэг, Харвардын Анагаахын Сургууль
  • Харвардын Анагаахын Сургуулийн мэс заслын профессор
  • Жозеф Э. Мюррейн нэрэмжит эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тэргүүлэгч профессор
  • Бригам ба Эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга
  • Бригам ба Эмэгтэйчүүдийн эмнэлгийн Шилжүүлэн суулгах мэс заслын судалгааны лабораторийн захирал
  • Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн (TTS) Дэд Ерөнхийлөгч
  • Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн (TTS) Санхүүгийн асуудал хариуцсан ахлах нарийн бичгийн дарга асан
  • Олон Улсын Умайн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч
  • Transplantation сэтгүүлийн ерөнхий эрхлэгч
  • Transplantation сэтгүүлийн гүйцэтгэх редактор асан
  • Transplant International болон American Journal of Transplantation сэтгүүлүүдийн хамтран редактор асан
  • АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (NIH)-гээс санхүүждэг судлаач; PubMed-д бүртгэгдсэн 300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл болон олон номын бүлэг зохиогч
  • Европын Шилжүүлэн Суулгах Нийгэмлэг (ESOT), Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэг (TTS), АНУ-ын Шилжүүлэн Суулгах Сүлжээ (UNOS), Үндэсний Бөөрний Бүртгэл (NK Registry)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн (өнгөрсөн ба одоо)
  • TTS, AST, ESOT-ийн Суурь шинжлэх ухааны хороодын дарга

 Эх сурвалж: Dr.Yanjaa



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ7 сар 30. 13:29Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв7 сар 30. 13:27Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ7 сар 30. 13:25Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэв7 сар 30. 12:11Цунамигийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа7 сар 30. 12:08Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж буй зөрчлүүдийг арилгаж, явган замыг стандартад нийцүүлж байна7 сар 30. 10:10Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ7 сар 30. 10:06Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна7 сар 29. 20:44ОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй7 сар 29. 20:36Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ7 сар 29. 20:32Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна7 сар 29. 20:30“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо7 сар 29. 20:29Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо7 сар 29. 20:25Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа7 сар 29. 20:24Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв7 сар 29. 20:22Түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ7 сар 29. 10:01Оросын бензиний экспортыг түр зогсоожээ7 сар 29. 9:52Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав7 сар 28. 19:00Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 18:54Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна7 сар 28. 18:4432-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна7 сар 28. 18:41Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа7 сар 28. 18:39Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд даргад хариуцлага тооцож, чөлөөлжээ7 сар 28. 18:31Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна7 сар 28. 18:26Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ7 сар 28. 18:23Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв7 сар 28. 18:21Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна7 сар 28. 18:19Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ7 сар 28. 18:16Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна7 сар 28. 11:58Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ7 сар 28. 10:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.