Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв


5-р сарын 23
16 цаг 49 минут

       Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн баярын ойн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монголын нисэх хүчний нэгэн зууны замнал бол өөдөө тэмүүлсэн амжилт, өсөн дэвжсэн алдрын түүх юм. Энэ түүх бол Монгол Улс тусгаар тогтнолоо бататгах, эх орноо батлан хамгаалах их үйлс, дайны дараах сэргээн босголт, социализмын үеийн эдийн засаг, соёлын их бүтээн байгуулалт, ардчилал шинэчлэлийн амжилт ололтын их түүхийн салшгүй нэгэн хэсгийн тод илэрхийлэл, бодит нотолгоо мөн.

Одоогоос нэгэн зууны тэртээх 1925 оны 5 дугаар сарын 25-ны тэгш таван хүслийн билигт сайн өдөр хөх Монголын цэлмэг тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр тэнгэрт бичигдэх түүх эхэлжээ. Энэ салбараас цэрэг армийн агаарын зоригт шонхрууд, улсын баатар, иргэний нисэхийн олон арван алдар гавьяатнууд, хөдөлмөрийн баатрууд төрсөн нь салбарын төдийгүй монгол түмний бахархал юм.

Нийгмийн шинэчлэлийн сүүлийн 35 жилийн хугацаанд Улсын Их Хурлаас Агаарын зайд нислэг үйлдэх хууль, Иргэний нисэхийн тухай хууль, “Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого”, "Алсын хараа-2050"-ын бодлогууд батлагдсанаар тус салбарт эрх зүй, эдийн засаг, санхүү, удирдлага менежментийн эрс шинэчлэл хийгдэж, агаарын тээвэр либералчлагдаж, Монгол Улс НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын нэр хүндтэй гишүүн болсон нь төрийн бодлогын хэрэгжилт, салбарын сахилга, хариуцлагатай хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөр алдрын бахархам амжилт мөн. 

Эдүгээ Монголын иргэний агаарын тээвэр 48 улсын 261 цэгт хуваарьт нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн бөгөөд өнөөдөр дотоодын 5 агаарын тээвэрлэгч 26 улсын 59 хотын чиглэлд олон улсын нислэг, орон нутгийн 12 чиглэлд нислэг гүйцэтгэж буй бөгөөд 2024 онд нэг жилдээ 2.2 сая зорчигч тээвэрлэсэн түүхэн дээд амжилтаар их ойгоо угтаж байна. Энэ бол иргэний нисэхийн салбарт өнөөдөр ажиллаж буй 5000 гаруй нисгэгч, инженер, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хамтын амжилт ололт юм.

Нисэхийн салбар нь орчин үед иргэний болон батлан хамгаалахын уламжлалт чиг үүргээс гадна эдийн засгийг тэлэх, дотоод гадаадын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, иргэдийн гадаад дотоодод зорчих эрх, аюулгүй байдлыг хангах, иргэд, байгууллагуудын гадаад харилцааг өргөжүүлэх, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ зэрэг нийгмийн олон салбарт үүрэг хүлээж, үйл ажиллагаа нь өргөн цар хүрээтэй болсон байна.

Монгол Улс бүс нутгийн болон олон улсын агаарын тээвэр, ложистикийн төв болох эрхэм зорилгод хүрэх, энэ салбарт олон улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хяналт, хамгаалалтын үүргээ нэр төртэй гүйцэтгэх, дрон болон алсын удирдлагатай агаарын тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, сансрын хиймэл дагуул зэрэг шинэ техник технологиор өргөжин, чөлөөт агаарын зайн хил хязгааргүй нисэх хүчин болох замаар улс орны хөгжилд нэн чухал үүрэгтэй, дэвшил шинэчлэлийн нэгэн хөдөлгүүр болох нь энэ салбарын ирээдүй юм.

Өргөн дэлгэр нутаг дэвсгэр, хүн амын тархмал суурьшил бүхий далайд гарцгүй манай орны хувьд иргэдийн дотоодын хөдөлгөөн, эдийн засаг, нийгмийн үйлчилгээний нэн чухал үүрэгтэй тээвэрлэн зөөгч, улс орны хувьд гадаад ертөнцөд гарах гол гарц, үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болж буй агаарын тээвэрт хөрөнгө оруулагчдыг татах, нэмэгдүүлэх, салбарын болон олон улсын харилцааны эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгоход энэ удаагийн парламент онцгой анхаарч, Засгийн газар, салбарын яам, агентлагийн ирээдүйг харсан шинжлэх ухаанч санал санаачилгыг Улсын Их Хурлын даргын хувьд дэмжин ажиллах болно.

Ирж буй он жилүүдэд иргэний нисэхийн салбарыг улам бүр хөгжүүлж, шинэ технологи инновацыг нэвтрүүлэн Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийд өргөж, аюулгүй, найдвартай, тогтвортой нисэхийн салбарыг цогцлоон хөгжүүлэхийн ерөөл дэвшүүлье.

Монголын цэлмэг хөх тэнгэрт үргэлжлэх иргэний нисэхийн

шинэ зууны түүхэн замнал сайн үйлс, салбарын амжилтаар дүүрэн,

сүүн цагаан мөртэй байх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 31 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 22 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 26 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 35 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 39 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 11 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 1 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 5 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 38 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 41 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо9 цаг 58 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.