МАН-ын Бага хурал өнгөрсөн лхагва гарагт болж, хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргахаар шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч эрх баригчид АН-д тогтоолоо танилцуулаагүй.
Харин тус намын дарга Л.Гантөмөр "Намын даргын ажлаа өгнө" гэж мэдэгдсэн. Үүнээс гадна "Л.Оюун-Эрдэнэ огцрох мэдэгдлээ хэзээ хийх вэ" гэдэг хүлээлт нийгэмд бий. Тэрбээр МАН-ын Бага хурлаас хойш таг чиг байгаа юм. Олон нийтийн сүлжээнд "Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албаа Х.Нямбаатарт өгнө гэжээ" гэх мэдээлэл буй ч хотын мэр Х.Нямбаатар фэйсбүүк хуудаснаа "Энэ ч Ерөнхий сайд, тэр ч Ерөнхий сайд болно гэж олон түмнийг төөрөгдүүлэхээ больчихмоор юм. Надад ямар ч тийм бодол санаа байхгүй. Нийслэлд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харчих санаатай ажиллаж байна" гэжээ.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих