С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна


5-р сарын 26
9 цаг 59 минут

         Багануурын батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Үүнээс хойш таван сарын хугацаанд тус станцын үйл ажиллагаа хэрхэн явж ирсэн болон станцын үр ашгийн талаар “Улаанбаатар Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд таван сар эрчим хүч нийлүүлжээ. Энэ хугацаанд хэр хэмжээний эрчим хүч нийлүүлсэн бэ. Үйл ажиллагаагаа дүгнээд хэлбэл хэрхэн явж ирэв?

-2024 оны арванхоёрдугаар сарын 5-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Мөн энэ сарынхаа 12-нд бүрэн хүчин чадлаараа буюу 50 МВт эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл нийт 28.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлжээ. Тавдугаар сарын 15-наас зуны буюу бага ачааллын горимд шилжин ажиллаж байна. Энэ таван сарын хугацаанд үйл ажиллагаа тасалдалгүй хэвийн явж ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс дулааны улиралд хийгдэх ажлуудаа гүйцэтгээд явж байна. Жишээлбэл, авто зам, явган хүний зам, үерийн хамгаалалтын далан цутгах зэрэг ажлуудыг зургаадугаар сарын 12-нд дуусгахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна.

-Батарей станц нүүрсээр ажилладаг станцаас өөр, ногоон эрчим хүч үйлдвэрлэдэг. Төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүчээ нийлүүлэхээс гадна ямар үр ашигтай ажиллаж байна вэ?

-Манай станц 50 МВт-аар эрчим хүч нийлүүлэхэд оргил ачааллын үеэр 4 цаг эрчим хүч нийлүүлнэ. Бид Диспетчерийн үндэсний төвөөс ирүүлсэн захиалгын дагуу эрчим хүч нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг айлын хэрэглээ 2 кВт гээд бодвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангана гэсэн үг. Хамгийн чухал нь манай станц шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг буюу эрчим хүчний чадлын тохируулгад оролцдог онцлогтой. Мөн нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүй эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгдэж байдаг байгаль орчинд ээлтэй станц.

-Монголд үүнээс хойш баригдах батарей хуримтлуурын станцын жишгийг танай станцаас харж болохоор санагдаж байна?

-Монгол Улсад батарей хуримтлуурын станц мэдээж шинэлэг бөгөөд маш үр ашигтай гэж хэлж болно. Нэгдүгээрт, хурдан хугацаанд баригддаг. Манай станцын хувьд 2024 оны есдүгээр сарын 6-нд тендерийн гэрээ байгуулж, есдүгээр сарын 15-нд туслан гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлж, арваннэгдүгээр сарын 29-нд техникийн комисс ажиллаад, тухайн сарын 30-ны өдөр хүчдэл залгасан байдаг. Ерөөсөө 75 хоногийн хугацаанд баригдаж, эрчим хүч нийлүүлж эхэлсэн гэсэн үг. Техникийн нөхцөлүүдээ шийдсэн байхад барих үйл явц тун хурдан. Гэтэл нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг барих болон хөрөнгө оруулалтад дор хаяж хэдэн жилийн хугацаа шаарддаг шүү дээ. Батарей хуримтлуурын станц бол өөр.

Хоёрдугаарт, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг. Энэ зөрүүг хуримтлуулж ашиглаж болно гэдгийг батарей хуримтлуурын станц харуулж байгаа юм.

Гуравдугаарт, бид нийслэлийн өмчит компанийн хувьд батарей хуримтлуурын станцынхаа засвар, үйлчилгээ, бүх үйл ажиллагааг бие даан хариуцаад явдаг. Дотооддоо шинэ станцын үр шим, туршлагаа үлдээгээд, инженер, ажилчдаа ч бэлтгээд явж байна.

-Таны хэлж байгаагаар Монголд шинэ төрлийн станцад ажиллаж буй инженер, техникийн ажилчдын үлдэх ур чадвар нь юугаар ч орлуулшгүй нэг хөрөнгө оруулалт юм?

-Мэдээж монгол инженерүүд гадаад инженерүүдээс арвин туршлага хуримтлуулж байна. Одоогоор 17 ажлын байранд инженерүүдээ шалгаруулаад авсан ажиллаад явж байгаа. Залуучууд дүүрэг, орон нутгаасаа холдохгүйгээр мэргэжлийн ажлаа хийж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа бас нэгэн таатай үйл явдал юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна6 цаг 54 минутын өмнөАвстри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа6 цаг 59 минутын өмнөБарилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо5 сар 27. 15:25Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ5 сар 27. 15:22Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна5 сар 27. 15:1521 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна5 сар 27. 15:00Б.Одбаяр: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй5 сар 27. 14:58Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа5 сар 27. 14:51“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ5 сар 27. 10:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д оруулах бололтой5 сар 27. 10:19БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 10:14Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ5 сар 27. 10:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Чингис Хаан Үндэсний музейд зочиллоо5 сар 27. 10:04“Бүтээмж ба Инновац-UB2025” харилцан суралцах арга зүйн форум эхэллээ5 сар 27. 9:59Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 27. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 27. 9:10Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна5 сар 26. 23:10УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАУ-ын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав5 сар 26. 23:0811 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ5 сар 26. 23:05ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 26. 23:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ5 сар 26. 23:03“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулна5 сар 26. 23:01“УИХ-ЫН ЦОМ 2025” спортын тэмцээн эхэллээ5 сар 26. 23:00Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа5 сар 26. 22:50СХД-ийн 18 дугаар хорооны гудамж талбайн тохижилтын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 26. 13:56Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв5 сар 26. 12:54Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно5 сар 26. 12:42УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 26-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 26. 12:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ5 сар 26. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.