“Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрт оролцогчид тогтоолын төслөө шийдвэр гаргагчдад хүргэхийг хүслээ


5-р сарын 26
10 цаг 12 минут

       Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн өсвөрийн парламент нэгдсэн чуулган /2025.05.24/ өндөрлөв.

Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь,  НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му нар болон хөтөлбөрт хамрагдсан 126 хүүхэд, албаны бусад хүмүүс оролцлоо.

Хаалтын үйл ажиллагааны эхэнд “Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрийн талаар товч танилцууллаа. Тус хөтөлбөр нь 2021 онд “Парламентын боловсрол-уур амьсгалын өөрчлөлт”, 2022 онд “Парламентын боловсрол- эрчим хүчний хэрэглээ, хэмнэлт”, 2023 онд “Эрүүл орчин-эрүүл хүүхэд” гэсэн сэдвийн хүрээнд амжилттай хэрэгжсэн байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус хөтөлбөрт  21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 500 гаруй хүүхэд хамрагдсан аж. Энэ жил “Өсвөр үе-эрүүл мэнд” сэдвийн хүрээнд болж, хөтөлбөрийн хоёр удаагийн нөлөөллийн ажилд оролцогчид 29 багт хуваагдаж, 17900 өсвөр үеийнхэнд танхимаар, 202.000 хүүхдэд цахимаар, 236 сургуульд хүрч ажилласан гэдгийг танилцуулгад дурдаж байв.

Хөтөлбөрийн хаалтын чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр  хэлсэн үгэндээ, Энэ хөтөлбөр нь байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, Монгол Улс эх орныхоо төлөө гэсэн хүсэл, эрмэлзэлтэй 500 гаруй хүүхэд, залуусыг бэлтгэж, амжилттай хэрэгжсэн. Өнгөрсөн жилийн хөтөлбөрийн хаалтын чуулганы үйл ажиллагаанд НҮБ-ын хүүхэд, залуучуудын байгууллагуудын төлөөлөл зорин ирж, хэвлэл мэдээлэл олон нийтийн багийнхан төгсөлтийн бичлэг хийсэн. Энэ хөтөлбөр нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг болсон гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн бидний зүгээс байгаль орчин, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх мэдээ мэдээллүүдийг та бүхнээр дамжуулан үе тэнгийнхэнд чинь хүргэж, хамтдаа хөгжих боломж олгохыг зорьсон хэмээв.

Дараа нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Өнгөрсөн хугацаанд хүүхдүүд та бүхэн хоорондоо сайхан танилцаж, олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илүү их зүйлийг сурч, өөрийгөө таньж мэдэхэд энэхүү хөтөлбөр тусалсан гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүдийн дуу хоолойг нэгтгэж, эрүүл мэнд, сургуулийн аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлуудын талаар ярилцахаар өсвөр үеийн төлөөлөл болсон та бүхнийг хөтөлбөрт хамруулсан. Хүүхдүүд та бүхэн хоол тэжээл болон сэтгэцийн эрүүл мэнд, агаарын бохирдол, сургуулийн аюулгүй орчин зэрэг тулгамдсан асуудлуудлын талаар яриад зогсохгүй, гаргалгаа шийдэл, шинэлэг санаануудыг дэвшүүлсэн байна. Иймд цаашдаа энэ асуудлуудаа илүү их ярьж, шийдвэр гаргагчдад танилцуулж, үе тэнгийнхэндээ нөлөөлж байхыг уриалж байна гэв. Түүнчлэн өнөөдрийн манлайлагч эл хүүхдүүд ирээдүйд  томоохон өөрчлөлт авах авчрах хүмүүс гэдгийг онцолж байлаа.

Үргэлжлүүлэн Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь үг хэлэв. Тэрбээр, Багш нь эл хөтөлбөрийн хүрээнд та бүхэнд нэг удаа хичээл орсныг санаж байгаа байх. Улстөрч судлаач хүний хувьд багш нь хүүхэд, залуус та бүхнийг нийгэмдээ зөв оролцоотой, аливаа асуудлыг эргэцүүлэн тунгаах чадвартай иргэн болж, төлөвшөөсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг гээд хариуцлагатай, ирээдүйгээ зөв тодорхойлж чаддаг бие даасан зөв оролцоотой иргэн болбол эх орондоо оруулж байгаа хамгийн том хувь нэмэр болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн. Уг уралдаанд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Агиймаа тэргүүн байр эзэлж, Баянзүрх дүүргийн “Томужин алтернативь” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Мишээл, Хэнтий аймгийн “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Дөлгөөнхэрлэн нар удаалжээ. Эдгээр хүүхдүүдийн шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа гардуулав.  

Дараа нь хөтөлбөрт оролцогчдын төлөөлөл болон, парламентын боловсрол хичээлийн багш, сургагч багш нар сэтгэгдлээ хуваалцав. Тухайлбал, “Өсвөрийн Парламент 2024” хөтөлбөрийн нийслэлийн Сүхбаатар дүүргийг төлөөлсөн оролцогч М.Энгүүн, “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн зургаан сарын хугацаанд бид зөвхөн олон агуулгыг сурч мэдээд зогсохгүй, дотоод ертөнцөө хамтдаа нээж, бусдад өөрийн чадах хэмжээнд тусалсандаа талархаж байна. Мөн энэхүү  хөтөлбөрөөр дамжуулан парламентын боловсрол, өсвөр үеийн эрүүл мэндийн талаар мэдлэг авахын зэрэгцээ өөрсдөө ч анзааралгүй олон эерэг чадвар, ойлголтыг авч, үнэлж баршгүй нөхөрлөл, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээсэн гэж байлаа.

Харин Увс аймгийн оролцогч “Эрдмийн эхлэл” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Л.Эрхэмбаяр “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нэгэн чухал, бага зэргийн гуниг дагуулсан хаалтын өдөр болж байгааг онцлоод  нэгдсэн чуулганаа зохион байгуулж, зургаан асуудал хэлэлцэн, өөрсдийнхөө санал, бодлоо тусгасан тогтоолоо амжилттай баталж чадсандаа баяртай байна гэж байлаа. Ингээд "Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолыг  Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад хүлээлгэн өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна5 цаг 56 минутын өмнөАвстри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа6 цагийн өмнөБарилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо9 цаг 43 минутын өмнөХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ9 цаг 46 минутын өмнөШатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна9 цаг 52 минутын өмнө21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна5 сар 27. 15:00Б.Одбаяр: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй5 сар 27. 14:58Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа5 сар 27. 14:51“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ5 сар 27. 10:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д оруулах бололтой5 сар 27. 10:19БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 10:14Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ5 сар 27. 10:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Чингис Хаан Үндэсний музейд зочиллоо5 сар 27. 10:04“Бүтээмж ба Инновац-UB2025” харилцан суралцах арга зүйн форум эхэллээ5 сар 27. 9:59Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 27. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 27. 9:10Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна5 сар 26. 23:10УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАУ-ын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав5 сар 26. 23:0811 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ5 сар 26. 23:05ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 26. 23:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ5 сар 26. 23:03“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулна5 сар 26. 23:01“УИХ-ЫН ЦОМ 2025” спортын тэмцээн эхэллээ5 сар 26. 23:00Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа5 сар 26. 22:50СХД-ийн 18 дугаар хорооны гудамж талбайн тохижилтын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 26. 13:56Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв5 сар 26. 12:54Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно5 сар 26. 12:42УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 26-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 26. 12:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ5 сар 26. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.