Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа


5-р сарын 26
22 цаг 50 минут

       Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,

1. “МОНГОЛ, АВСТРИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”

Талууд НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндсэн зарчмууд болон хүний эрх зэрэг олон улсын эрх зүйг дээдлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг бататгах, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдолтой тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг үр дүнтэй хангах, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөөх нийтлэг үүрэг, амлалтаа нотоллоо.  

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим болон “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг Австри Улсын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд чиглэсэн тууштай бодлого, үйл ажиллагаатай уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээ тунхаглалаа.           

2. “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

монголын талаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,

Хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн нөхцөл бүрдлээ. 

3.“ДИПЛОМАТ ПАСПОРТ ЭЗЭМШИГЧДИЙГ ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”

монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,

Хоёр улсын дипломат паспорт эзэмшигч иргэд 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Хэлэлцээр нь хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх,  “Хүчирхэг Монгол паспорт” зорилтын хүрээнд Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

4. “ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭДИЙГ БУЦААН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”

монголын талаас Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,

Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу гаргах эрх зүйн орчин бүрдэж, шилжилт хөдөлгөөнийг хууль ёсны дагуу болгох хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 

5. “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ”

монголын талаас Сангийн сайд Болдын Жавхлан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,

Австрийн Засгийн газартай байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр дууссантай холбоотойгоор дараагийн хэлэлцээр байгуулах эрмэлзлийг бататгалаа. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтийг эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт  зарцуулах чиглэлээр хамтран ажиллана.

6. “ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИ, УУЛ УУРХАЙ, АШИГТ МАЛТМАЛ, ШИЛДЭГ ТУРШЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ХОЛБООНЫ САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик,           

Уул уурхай, ашигт малтмалын салбарт шинэлэг технологи, шилдэг туршлага судлах, нэвтрүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтарна.

Судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг бий болгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хаягдал боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөлт, барилга, үйл ажиллагааг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэх, тогтвортой эрчим хүчний технологи хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, жижиг, дунд үйлдвэрүүдийг цахимжуулах, уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь инженерийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан Ажлын хэсэг байгуулна. 

7. “ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”

монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Содномсамбуугийн Дэмбэрэл, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн,

Шинэчилсэн хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрийн тоо нэмэгдэж, салбарын хүний нөөц чадавхажна.   

8. “ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ 2025-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ПРОТОКОЛ”

монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Содномсамбуугийн Дэмбэрэл, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн,

Эрдэмтэн, судлаач солилцох “Мобилити” төсөл хэрэгжүүлэх бөгөөд  хамтарсан судалгаа хийх замаар мэдээлэл, сайн туршлага солилцож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрдэмтэн, судлаачдын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлнэ.   

9. “МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ВЕНИЙН ХӨГЖИМ, УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ”

монголын талаас Консерваторын захирал Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, австрийн талаас Венийн хөгжим, тайзны урлагийн их сургуулийн ректор Улрике Зих,

Монгол-Австрийн хөгжмийн зохиолчдын бүтээл, сонгодог хөгжмийн багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл, эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал зохион байгуулах, австрийн хөгжим судлалын эрдэмтэн судлаачидтай хамтран морин хуур, цуур болон угсаатны хөгжим судлалын төсөл хэрэгжүүлнэ. Шинэ заах арга зүй, урлан тоглолтын шинэ хандлагуудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх боломж бүрдэнэ. 

10. “МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИРАН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

монголын талаас “Чингис хаан” үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн нар гарын үсэг зурлаа.

Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, түүхэн баримт, материал, цуглуулгатай харилцан танилцаж, шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.