Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д оруулах бололтой


5-р сарын 27
10 цаг 19 минут
          Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "хамтарсан Засгийн газрыг ажиллуулахгүй бол өөрөө огцрох өргөдлөө өгнө" гэсэн мэдээлэл гараад байсан ч өнөөдрийг хүртэл өргөдлөө өгсөнгүй. Залуучууд Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг, огцрохыг шаардаж талбай дээр 13 хоног жагсаал хийсэн ч ямар нэгэн тайлбар хийхгүй өнөөдрийг хүрээд байгаа.
Тэгвэл өөрөө огцрох өргөдлөө өгнө гэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулах бололтой. Үндсэн хуульд Ерөнхий сайд өөрөө УИХ-д итгэл хүлээлгэх тогтоолын төсөл өргөн барих хуулийн заалт бий. Тус заалт 1992 оны Үндсэн хуульд байсан бөгөөд 2019 онд процессыг нь нарийвчлан тусгасан. Монгол Улсын түүхэнд Д.Бямбасүрэн Ерөнхий сайд УИХ-д итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулж, санал хураалгаж байсан байна. Тэрээр итгэл хүлээлгэх үү, үгүй юү гэдгийг тухайн үеийн парламентаасаа асууж, УИХ Д.Бямбасүрэн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэж байсан түүхтэй.
Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйл.
/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./
  1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.
  2. Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэж заасан байдаг.
Залуус нь орлогоо нотлох, огцрохыг шаардаж 13 хоног жагсаж байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох бус итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, үлдэх хувилбарыг сонгосон бололтой. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний танхимын бодлогыг иргэд, УИХ шүүмжлээгүй, дэмжихгүй байгаа бус. Харин түүнийг орлогоо нотлохыг шаардаж буй. Ерөнхий сайд гэрийн хэргээ төрийн хэрэг болгож, улс орныг ч хоёр талцуулаад байна. Ерөнхий сайдын хүүгийн орлогоосоо давсан тансаглал нь төрийн хямрал болж хувирав. Үнэн хэрэгтээ УИХ Ерөнхий сайд, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл бүрийг дэмжиж шуурхай горимоор баталдаг байсан. Гэтэл итгэл хүлээлгэх тогтоолын төслийн үндэслэл нь ямар бодлого дэмжүүлэх тухай байх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
УИХ-д итгэл хүлээлгэх тогтоолын төсөл оруулж, санал хураалгахаар шийдсэн Ерөнхий сайд үлдэнэ гэсэн итгэлтэй, саналаа тоолчихсон учраас л энэ хувилбарыг сонгож байгаа болов уу. Түүнийг ХҮН, АН, ИЗНН-ынхан дэмжиж байгаа. Мөн өөрийнх нь парламентад оруулж ирсэн намын гишүүд нь ч дэмжинэ. Тиймээс үлдэнэ гэсэн итгэл, кноп Ерөнхий сайдад байгаа бололтой.

 

Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн9 цаг 7 минутын өмнөГадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна9 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ9 цаг 13 минутын өмнөУнгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ9 цаг 16 минутын өмнөСэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна9 цаг 20 минутын өмнөСловенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 22 минутын өмнөДулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна9 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 27 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ7 сар 18. 10:13Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ7 сар 18. 10:10НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ7 сар 17. 19:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:21Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:19НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:17Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.