21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна


5-р сарын 27
15 цаг 00 минут

          Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллагуудын дунд анх удаа харилцан туршлага солилцох, суралцах арга зүйн “Бүтээмж ба Инновац-UB 2025” нэгдсэн форумыг зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй энэхүү форумд 21 аймаг, есөн дүүргийн 60 орчим төрийн албан хаагч оролцож байгаа юм. 

Нутгийн захиргааны байгууллагын сайн туршлагыг тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү болзолт уралдаан хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна. Тодруулбал, эхний шатанд нийслэл, 21 аймгаас нутгийн захиргааны байгууллагадаа нэвтрүүлсэн тэргүүний арга барилаа тодорхойлон ирүүлээд буй. Харин хоёрдугаар шатны арга хэмжээ тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Энэ үеэр улсын хэмжээнд шилдэг, сайн туршлагыг шалгаруулах арга хэмжээнд есөн дүүрэг, 16 аймгийн нийт 25 сайн туршлагыг танилцуулах юм. Ийнхүү нийслэл болон орон нутгийн захиргааны байгууллагууд энэхүү арга зүйг хэрэглэн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой.

Форумын талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд “Аймаг, сум, дүүрэг бүр өөр өөрийн онцлогтой хэдий ч бүх шатны Засаг даргын Тамгын газрын албан хаагч нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үндсэн үүрэгтэй. Энэ хүрээнд уг форум нь төрийн албаны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн бүтээлч арга барилыг солилцох, харилцан суралцах, сурталчлан таниулах зорилготой юм” гэв. 

Увс аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн О.Хулан “Манай аймгийн хувьд 2021 оноос олон улсад хэрэгждэг оролцоот эпидемиологийн арга, аргачлалыг мал эмнэлгийн салбартаа нэвтрүүлж, нутагшуулсан нь бидний сайн туршлага юм. Энэ нь малчдын оролцоотой малын өвчнийг тандан судлах судалгааны арга аргачлал юм. Энэ хүрээнд малчид руу чиглэсэн судалгаа, тандалтыг хийн, тэдэнд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэдгээрээ чухал ач холбогдолтой” гэлээ.

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Теле камерын хяналтын дэд төвийн инженер Х.Таравчамба “Уг аяны хүрээнд Баянгол дүүргээс хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүтээн оролцож байна. Уг технологийг зарим хороодод нэвтрүүлсэн. Ингэснээр шатахуун тос, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний нөөцийг хэмнэж чадсан” хэмээв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь37 минут 22 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан39 минут 43 секундын өмнө2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна5 сар 27. 19:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа5 сар 27. 19:07Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо5 сар 27. 15:25Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ5 сар 27. 15:22Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна5 сар 27. 15:1521 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна5 сар 27. 15:00Б.Одбаяр: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй5 сар 27. 14:58Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа5 сар 27. 14:51“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ5 сар 27. 10:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д оруулах бололтой5 сар 27. 10:19БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 10:14Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ5 сар 27. 10:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Чингис Хаан Үндэсний музейд зочиллоо5 сар 27. 10:04“Бүтээмж ба Инновац-UB2025” харилцан суралцах арга зүйн форум эхэллээ5 сар 27. 9:59Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 27. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 27. 9:10Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна5 сар 26. 23:10УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАУ-ын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав5 сар 26. 23:0811 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ5 сар 26. 23:05ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 26. 23:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ5 сар 26. 23:03“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулна5 сар 26. 23:01“УИХ-ЫН ЦОМ 2025” спортын тэмцээн эхэллээ5 сар 26. 23:00Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа5 сар 26. 22:50СХД-ийн 18 дугаар хорооны гудамж талбайн тохижилтын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 26. 13:56Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв5 сар 26. 12:54Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно5 сар 26. 12:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.