Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан


5-р сарын 28
8 цаг 57 минут

      Сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь, Хэнтийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Тавдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи:  Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 24-26 хэм дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

Тавдугаар сарын 29-ноос зургаадугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-р сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орно. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд нутгийн зарим газраар, 6-р сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.