“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно


5-р сарын 28
11 цаг 33 минут

       “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг 6 дугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулна. Үндэсний ёс зан заншлыг хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, дугуйн тэмцээн, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын олон арга хэмжээ болохоос гадна морь унах эдлэх Монгол ахуйн соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. 

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлээрэй. Мөн хамтран зохион байгуулагч байгууллагуудын шагналын эзэн болох боломжтой. Мөн баярын арга хэмжээнд ирсэн хүүхдүүд дундаас супер азтаныг тодруулж ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардуулна. 

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын скаутын холбоо, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, хамтран зохион байгуулагчаар Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, нийслэлийн Соёл урлагийн газар болон Хуйрнан шуугигч нэвтрүүлэг ажиллаж байна. Арга хэмжээ Хүй долоон худагт 09:30-18:30 цагийн хооронд болно. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл үзүүлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих уу49 минут 41 секундын өмнөСэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ1 цаг 19 минутын өмнө“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав3 цаг 47 минутын өмнөЯвган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ3 цаг 52 минутын өмнө"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна3 цаг 54 минутын өмнөТөрийн банк PCI-DSS 4.0.1 стандартыг амжилттай нэвтрүүллээ3 цаг 59 минутын өмнөХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна5 цаг 28 минутын өмнөУ.Хүрэлсүх: Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлэх ёстой гэж үздэг5 цаг 39 минутын өмнөЕрөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл бүрэн эхээрээ5 цаг 43 минутын өмнөЭнхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна5 цаг 53 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 29-ний өдрийн ирцийн мэдээ5 цаг 59 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан8 цаг 21 минутын өмнөDe Facto Ерөнхий сайд ба төр гэдэг Л.Оюун-Эрдэнийн нурааж тоглодог “Хөзрөн байшин” уу5 сар 28. 20:29Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна5 сар 28. 15:40Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина5 сар 28. 15:37Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5 сар 28. 12:36“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно5 сар 28. 11:33Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө5 сар 28. 11:31Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан “Баян өлзийт зам” ХХК-ийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно5 сар 28. 10:29“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо5 сар 28. 10:26Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа5 сар 28. 9:59Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа5 сар 28. 9:55УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 28. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан5 сар 28. 8:572026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна5 сар 27. 19:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа5 сар 27. 19:07Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо5 сар 27. 15:25Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ5 сар 27. 15:22Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна5 сар 27. 15:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.