Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна


5-р сарын 28
15 цаг 40 минут

         Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Тухайлбал, энэ сарын 27-ны өдрөөс Д.Сүхбаатарын талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг шинэчилж байна. Уг байршилд УБЗАА, НЗХГ, НХОГ-ын холбогдох албаныхан ажиллалаа.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замууд шинэчилж байгаа юм. Ингэхдээ зарим гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь өөрсдийн үйлдвэрлэсэн хавтгангаа ашиглаж байна. Чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүйг албаныхан хэлж байна. 

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Байгалийн чулуугаар явган хүний замыг шинэчлэх ажлын зураг төслийг 2024 онд гаргаж, Хот төлөвлөлт, судалгааны институсаас зургийг баталсан. Худалдан авах ажиллагаа буюу гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2024 оны 6 дугаар сараас зарласан. Гэвч ААНБ-ууд оролцоогүй тул энэ онд багтаан шинэчлэхээр тендерийг дахин зарласан. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, засварын ажлыг эхлүүлээд байна. Үлдсэн зургаан байршил дээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Одоо хийж байгаа явган хүний замын ажлуудыг ирэх 11 дүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулна” гэлээ. 

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 87 байршилд авто зам шинэчилсэн бөгөөд эдгээр байршлын зургаан гол гудамжны явган хүний замыг шинэчилж байна. Туслах гудамж замуудын явган хүний замын нөхөн сэргээлтийг асфальт бетоноор хучиж байгаа. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмдэглэгээг хийж, дугуй, скүүтертэй болон тэргэнцэртэй иргэд зорчиход хүндрэлгүй байхаар хийж байна. Харин хотын гол гудамж буюу төвийн хэсгийн явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж байгаа. Зарим байршилд замын доорх инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийдэг учраас иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэлж байв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана1 цаг 4 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь1 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан1 цаг 10 минутын өмнөХ.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн5 сар 29. 20:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа5 сар 29. 19:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл үзүүлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих уу5 сар 29. 16:04Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ5 сар 29. 15:36“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав5 сар 29. 13:08Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ5 сар 29. 13:03"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна5 сар 29. 13:00Төрийн банк PCI-DSS 4.0.1 стандартыг амжилттай нэвтрүүллээ5 сар 29. 12:56ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна5 сар 29. 11:27У.Хүрэлсүх: Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлэх ёстой гэж үздэг5 сар 29. 11:15Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл бүрэн эхээрээ5 сар 29. 11:11Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна5 сар 29. 11:02УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 29-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 29. 10:56УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 29. 8:35Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 сар 29. 8:33De Facto Ерөнхий сайд ба төр гэдэг Л.Оюун-Эрдэнийн нурааж тоглодог “Хөзрөн байшин” уу5 сар 28. 20:29Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна5 сар 28. 15:40Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина5 сар 28. 15:37Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5 сар 28. 12:36“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно5 сар 28. 11:33Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө5 сар 28. 11:31Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан “Баян өлзийт зам” ХХК-ийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно5 сар 28. 10:29“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо5 сар 28. 10:26Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа5 сар 28. 9:59Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа5 сар 28. 9:55УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 28. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан5 сар 28. 8:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.