De Facto Ерөнхий сайд ба төр гэдэг Л.Оюун-Эрдэнийн нурааж тоглодог “Хөзрөн байшин” уу


5-р сарын 28
20 цаг 29 минут

                     “Байн байсаар бүх дэлхийг бүрхсэн улаан туг” гэдэг шиг цүнхний хэрүүл УИХ-ын хаалгыг тогшлоо. МАН-ын Бага хурлын VI хуралдаан дээр нулимстай үг хэлснээс хойш долоо хоног сураг тасарсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (28.05.2025) Засгийн газраа хуралдуулав. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барих талаар Засгийн газраас мэдэгдэв. Цүнхний хэрүүл тойрсон хошин парадокс Төрийн ордонд ийнхүү үргэлжлэх болов. “Орлогоо нотол” гэдэг олон нийтийн шаардлагын хариуд Л.Оюун-Эрдэнэ “Ялаанууд амжихгүй шүү” гэдэг хийтэй үг хэлчихсэн. “Огцрох амархан” гэж жагсангуут айсандаа цүнхний хэрүүлийг МАН-ын байр руу чирж Бага хурлаа хуралдуулсан. Угтаа “Манай хүү, бэр хоёр ийм орлоготой. Тэр мөнгөөрөө цүнх худалдан авчээ” гээд баримт хариулчихад болох атал Ерөнхий сайд сүүдрээсээ айж АН-ыг хамтарсан Засгийн газраас хөөх шийдвэрийг Бага хурлаараа гаргуулсан. Гэвч Бага хурлын тогтоол дээрээ гарын үсэг зурж баталгаажуулахгүй яг долоо хонож байна. Маргаашнаас цүнхний хэрүүл УИХ-ын хэрүүл болно. УИХ-ын хэрүүл Үндсэн хуулийн Цэц дээр үргэлжилнэ. Л.Оюун-Эрдэнэ сонгуульд ялсан намын даргын хувьд 2024 оны долдугаар сард АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулсан. Харин өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАН-ын Бага хурлаас АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гарсан учраас Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй танхим DE FACTO болсон. Хамтарсан Засгийн газар DE FACTO болно гэдэг Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч DE FACTO Ерөнхий сайд гэсэн үг. Хамгийн шог нь тэрбээр Л.Гантөмөрийг АН-ын сайд нартай нь цуг танхимаасаа хөөчихөөд өөрөө Ерөнхий сайдаар үлдэх мэхийг энэ өдрүүдэд бодож олжээ. Намын Бага хурал дээр “Хариуцлага хүлээж ажлаа өгнө” гэж Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгэнд гишүүд нь итгэж, хөдөө гэртээ харьж чадахгүй хотод хийцгүйрч өнжсөн. МАН-ын дарга нь худлаа хэлээд алга болчихно гэж хэн санах билээ! Гэтэл Их тэнгэрт бүгсэн үү, эсвэл Лондонд амьдардаг гэх гэр бүл рүүгээ явсан уу, ахынхаа найруулсан “Тамгагүй төр”-д тоглоод алга болчихсон уу, Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд нуувчинд орчихсон. Тэвчээр нь алдарсан Бага хурлын зарим гишүүн сошиалд “Харьмаар байна” гэж бачимдах зуур Л.Оюун-Эрдэнэ өөр нэгэн хөзөр дэлгэсэн нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл.

            Путин болон Хятадын улстөрчдийн үзэх дуртай кино бол “Хөзрөн байшин”. “Кино үзэхдээ тэмдэглэл хөтлөх дуртай” гэж өнгөрсөн сонгуулиар ярьсан Л.Оюун-Эрдэнэ ч бас энэ киног үзсэн бололтой. Бэрийн цүнх бол өрсөлдөгчдийнх нь “халаас”-наас гарсан. Л.Оюун-Эрдэнийн гэр бүлтэй холбоотой мэдээллийг тэд л сайн мэдэж байгаа. Тийм учраас өрсөлдөгчдийнхөө гэнэтийн довтолгоонд Ерөнхий сайд барьц алдсан. Олон нийтийн уур бухимдлаас айсан. Айсандаа хариу реакци үзүүлсэн нь “Ялаа”. АН-ыг засгаас хөөх тухай Бага хурлын шийдвэр нь МАН дахь “Хоёрдугаар ээлжнийхэн”-ийг тайвшруулах “массаж”. Гэвч “Амаргүй” гэдэг билэггүй үгийг байнга давтдаг Л.Оюун-Эрдэнэ өрсөлдөгчдийнхөө эсрэг хийсэн мэхэндээ өөрөө бүдэрчихлээ. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө нуман тулгуурт оруулав. Одоо өргөдлөө өгөхөөс өөр аргагүй. Түүний хувьд, сүүлчийн найдвар нь УИХ. УИХ-д МАН олонхи. Олонхи дотор Л.Оюун-Эрдэнийн кноп олон. Бага хурал хуралддаг өдөр УИХ-ын дэд дарга юм байж жүжигчин О.Дөлгөөнийг өмөөрсөн пост бичиж Л.Оюун-Эрдэнэд зусардсан Х.Булгантуяа, МАН-ын “Шура” А.Ариунзаяа, “Ховдоос Харвард”-ын О.Батнайрамдал, тооноор ордог Э.Болормаа гээд Л.Оюун-Эрдэнийн армийнхан бий. Гэвч АН-ын дарга Л.Гантөмөр “Манай нам Засгийн газраас гарна” гэж мэдэгдсэн. ХҮН намын дарга Т.Доржханд “Хадаг яндар барьж урьж залчихаад засгаас хөөнө гэвэл бид маш хүчтэй сөрөг хүчин байх болно шүү” гээд ууртай байгаа. Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлнэ гэж үү. Өөрсдийг нь өдөр, шөнөгүй хуралдуулж “Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргана” гэдэг шийдвэр гаргуулснаа долоо хоногийн дараа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай УИХ-ын тогтоол болгон хувиргачихдаг Л.Оюун-Эрдэнэ гэдэг худалч даргадаа МАН-ын олонхийн хэд нь итгэх бол... Үнэн хэрэгтээ “Гучин настайдаа Улаанбаатарт анх орж ирсэн” гэж худлаа ярьсан Л.Оюун-Эрдэнэд МАН, АН, ХҮН байтугай олон нийт ч итгэл алдарчихаад байгаа шүү дээ. Гэвч Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ өгтөл төрөөр, нийгмийн оюун санаагаар багагүй даажигнах бололтой. Бэрийнхээ цүнхний хэрүүлийг тэрбээр МАН-ын Бага хурлаар зогсохгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөө рүү хүртэл чирж орсон шүү дээ. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Төрд, сэтгүүл зүйд итгэх итгэл үгүй боллоо” хэмээн ярьжээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдын үед Х.Баттулга хийгээд “15 давхрынхан” хүчирхэгжиж, Монгол төрийн сайд, гишүүд хүүхэлдэйн киноны зураач ахаас нь чиглэл даалгавар авч, албан тушаалд томилогдох “виз” авдаг болтлоо давраасныг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ил болгосон. “Миний эсрэг үг хэлбэл тойрог өгөхгүй шүү” гэж айлгадаг МАН-ын даргатай болсноо УИХ-ын гишүүн Б.Энхбаяр бас хэлсэн. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр de facto Ерөнхий сайд. Тэрбээр цаг хожих улс төр хийж буй ч Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгөх нь цаг хугацааны л асуудал болсон. Эрх мэдэлтэйгээ зууралдах тусам тэр олны жигшлийг төрүүлж, цөс нь хөөрсөн залуус түүнийг Их тэнгэрээс, аль эсвэл Төрийн ордноос чирж гаргаж ч мэднэ. Н.Энхбаяр, М.Энхболдоос ч илүү шившигтэй хувь тавилан тохиож мэдэх энэ өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдөл дээр гарын үсэг зурах нь тодорхой. Гэвч Л.Оюун-Эрдэнийн эрин үе Монголд ямар өв, сургамж үлдээв. Л.Оюун-Эрдэнэ болон түүний тойрон хүрээлэгчдийн эрх мэдлийн хамгийн том золиос нь монголчуудын оюун санаа юм. Төрд итгэх иргэдийн итгэл үгүй болж, иргэний нийгмийн байгууллагын орон зайг хөлсний армийнхан эзэгнэж, сэтгүүл зүй гэдэг том индрийг орилж хашгичсан лаивчид эзэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатарын бригадынхан буюу “15 давхар”-аас үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах агуулга бүхий гэмт хэргийн цувралуудыг бараг бүх сувгаар дамжуулж, сошиал ертөнц нь хар мэдээ, хов жив, хэрүүл талцлаар дүүрсэн он жилүүдийг өнгөрүүллээ. Л.Оюун-Эрдэнийн ов мэхэнд МАН-ын Бага хурлын гишүүд хууртсан бол УИХ-ын 126 гишүүн хөгөө яаж хөлдөө чирэхийг харах өдрүүд эхэлж байна. Бэрийнхээ цүнхний хэрүүлийг тэрбээр Монгол төрийг нурааж үзүүлэх “Хөзрөн байшин” болгон тоглож байна. “Л.Оюун-Эрдэнэгүйгээр 14 мега төсөл хэрэгжихгүй” гэдэг суртал ухуулга нь ийнхүү “Л.Оюун-Эрдэнэ огцорвол УИХ ч үгүй, Засгийн газар ч үгүй, төр ч үгүй, ер нь Монгол ч үгүй болно шүү” гэдэг сүрдүүлгээр үргэлжилж байна.

                                                                                                                                  С.Тулга  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана12 минут 28 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь15 минут 56 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан18 минут 26 секундын өмнөХ.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн5 сар 29. 20:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа5 сар 29. 19:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл үзүүлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих уу5 сар 29. 16:04Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ5 сар 29. 15:36“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав5 сар 29. 13:08Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ5 сар 29. 13:03"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна5 сар 29. 13:00Төрийн банк PCI-DSS 4.0.1 стандартыг амжилттай нэвтрүүллээ5 сар 29. 12:56ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна5 сар 29. 11:27У.Хүрэлсүх: Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлэх ёстой гэж үздэг5 сар 29. 11:15Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл бүрэн эхээрээ5 сар 29. 11:11Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна5 сар 29. 11:02УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 29-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 29. 10:56УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 29. 8:35Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 сар 29. 8:33De Facto Ерөнхий сайд ба төр гэдэг Л.Оюун-Эрдэнийн нурааж тоглодог “Хөзрөн байшин” уу5 сар 28. 20:29Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна5 сар 28. 15:40Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина5 сар 28. 15:37Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5 сар 28. 12:36“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно5 сар 28. 11:33Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө5 сар 28. 11:31Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан “Баян өлзийт зам” ХХК-ийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно5 сар 28. 10:29“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо5 сар 28. 10:26Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа5 сар 28. 9:59Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа5 сар 28. 9:55УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 28. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан5 сар 28. 8:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.