"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна


5-р сарын 29
13 цаг 00 минут

          Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НЗДТГ болон нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 226 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 1200 гаруй албан хаагч оролцож, сайн туршлагаа хуваалцаж, сургалт, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Уг зөвлөгөөнөөр төрийн албан хаагчдад тулгараад буй асуудлуудыг хэлэлцэж, цаашдын гарц шийдлийг харилцан ярилцах, хууль тогтоомжийн болон бусад шинэчлэл, хэрэглээний талаар хэлэлцэж байна. Мөн дараагийн 30 жилдээ хэрхэн хөгжих, ямар зорилго, зорилт дэвшүүлж явах талаар бодлогоо тодорхойлсон зөвлөгөөн болж байна” гэдгийг онцлов. 

Төрийн албаны зөвлөлийн дарга П.Цэдэвсүрэн “Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд орон нутагт зургаан зөвлөгөөнийг зохион байгуулж, өнөөдөр хамгийн сүүлийн бүс буюу нийслэлийн бүсийн зөвлөгөөн эхэллээ. 130 мянга гаруй төрийн албан хаагчийн санал хүсэлтэд үндэслэн анх удаа уг зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчдын 64.3 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Иймээс эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, шатлан дэвших боломжийг нээж өгөх, дутагдаад буй сургалт хөгжлийн асуудлуудад анхаарал хандуулна. Өнөөдрийн байдлаар долоон удаагийн бүсийн зөвлөгөөнөөр нийт 1000 гаруй эмэгтэйчүүдэд хүрч ажиллалаа. Энэ нь цаашлаад түгэн дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

ЗГХЭГ-ын Хүний нөөцийн газрын дарга, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга П.Сарангэрэл "Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөний хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг өнгөрсөн жилийн хугацаанд цахимаар болон танхимаар зохион байгуулж ажиллалаа. Мөн хэлэлцүүлгийн оролцогчдоос хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг авч байна” гэлээ. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны зүгээс 330 сумаар явж хэлэлцүүлэг сургалт хийж, үүний дараагаар аймгуудыг бүсчлэн зөвлөгөөн хийсэн бол өнөөдөр нийслэлийн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Төрийн алба-Бидний ирээдүй” уулзалтыг ЕБС-ийн ахлах ангийн 300 гаруй сурагч дунд хийж байна. Уг уулзалтаар ирээдүйд төрийн албанд ажиллах хүсэлтэй сурагчдад төрийн албаны үнэн зөв, бодит мэдээллийг хүргэлээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч болох хүнд ямар шалгуур тавигдаж, ямар шатлалуудаар хэрхэн ажилладаг талаар ерөнхий мэдлэгийг олголоо” гэдгийг хэллээ. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ: УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон түүний нөхөр, ахтай холбоотой гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзсэн7 цаг 15 минутын өмнөТөрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо8 цаг 1 минутын өмнөХүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно8 цаг 4 минутын өмнөЭрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ8 цаг 14 минутын өмнөБиокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна8 цаг 24 минутын өмнөСуурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа8 цаг 40 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа8 цаг 44 минутын өмнөХүүхдийн баяраар таван хэсэгт авто зам хаана5 сар 30. 15:32Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 15:23ХУД-ийн 8 дугаар хорооны сургуулийн барилга угсралт 85 хувьтай үргэлжилж байна5 сар 30. 12:00Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох хуулийн төсөл эцэслэн батлагдлаа5 сар 30. 11:27“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв талбайд болно5 сар 30. 11:25УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 30. 11:21Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана5 сар 30. 8:24УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 30. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан5 сар 30. 8:18Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн5 сар 29. 20:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа5 сар 29. 19:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл үзүүлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих уу5 сар 29. 16:04Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ5 сар 29. 15:36“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав5 сар 29. 13:08Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ5 сар 29. 13:03"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна5 сар 29. 13:00Төрийн банк PCI-DSS 4.0.1 стандартыг амжилттай нэвтрүүллээ5 сар 29. 12:56ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна5 сар 29. 11:27У.Хүрэлсүх: Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлэх ёстой гэж үздэг5 сар 29. 11:15Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл бүрэн эхээрээ5 сар 29. 11:11Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна5 сар 29. 11:02УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 29-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 29. 10:56УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 29. 8:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.