Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Монгол хүүхдүүд” нэрийн дор “Шидэт хотын мөрөөдөл” агуулгатайгаар зохион байгуулна. Энэ жил төв талбайд зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн баруун, зүүн тал буюу А.Амарын гудамж болон Жуулчдын гудамжинд худалдаа, хоол хүнсний үйлчилгээг үзүүлнэ.
Мөн арга хэмжээний онцлох үйл ажиллагаа болох “Magic Dream” диснейн үлгэрийн парадыг анх удаа зохион байгуулна. Үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад Төв цэнгэлдэх хүрээлэн-Энхтайваны гүүр-төв талбай-Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёлын уулзвар-Засгийн газрын ордон-Өргөө-2 кино театрын уулзвар- МУБИС-ийн баруун талын уулзвар-Централ тауэр- төв талбай гэсэн маршрутаар алхана. Баярын өдрөөр тодорхой чиглэлд авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийнэ.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
“Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих