УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа


5-р сарын 30
16 цаг 51 минут

        Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.05.30) Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн оролцоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, 2024 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 330 сум, хороо бүр нийгмийн ажилтантай болсныг дурдлаа. УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент анхдугаар чуулганаараа хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлийн хууль тогтоомжуудыг сайжруулах талаар ажлын хэсгүүд байгуулагдсаныг онцлов. УИХ-аас хүүхдийн эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмж, санхүүгийн боловсрол, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр “Үдийн хоол” хөтөлбөрийг бага ангиар зогсохгүй дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулах талаар ажиллаж байгааг дурдав. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулах бүрэн боломжтойг танилцууллаа.

Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд орон нутгийн сургуулиудад цахим орчны техник, хэрэгслийн хүрэлцээг сайжруулахаар анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэлээ. Мөн санхүүгийн боловсролын хүрээнд УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсролын суурь мэдлэгтэй болох, зөв дадал, чадварт суралцах зорилготой LEVEL-UP хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо. Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд УИХ-ын ажлын хэсгүүд хамтран хөтөлбөр гарган ажиллаж буйг танилцуулав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы зүгээс Монгол Улс хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн анхны орнуудын нэг бөгөөд шинэ парламентын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн эрхийг хангах чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. Тус байгууллагын зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ-тай нягт хамтран ажиллаж эхэлснээ дурдаад хүүхэд бүр эхийн хэвлийд байхаас насанд хүрэх хүртэл хугацаанд эрүүл өсөн бойжиход анхаарал хандуулах шаардлагатайг тодотгов. Тийм ч учраас “Үдийн хоол” хөтөлбөрийг бүх ангийн сурагчдыг хамруулах нь чухал гэлээ. Мөн дижитал шилжилтийн хүрээнд хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, англи хэлний чадварыг дэмжих чиглэлд хамтран ажиллаж буйгаа дурдлаа. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг зорилтот бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, оролцоог дэмжих чиглэлд ажиллаж байгаа талаар ярилцсан бол “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг бүтэн өнчин хүүхдийн халамж болон эцэг эхчүүдийн үл хайхрах асуудлын талаар хөндөв. Ийнхүү хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийн зүгээс УИХ хүүхдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэнд талархалтай байгаа бөгөөд шинэ парламентын үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө бүрэн хэрэгжихэд хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ: УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон түүний нөхөр, ахтай холбоотой гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзсэн5 сар 30. 18:20Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо5 сар 30. 17:34Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно5 сар 30. 17:31Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 30. 17:20Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна5 сар 30. 17:11Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:55УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа5 сар 30. 16:51Хүүхдийн баяраар таван хэсэгт авто зам хаана5 сар 30. 15:32Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 15:23ХУД-ийн 8 дугаар хорооны сургуулийн барилга угсралт 85 хувьтай үргэлжилж байна5 сар 30. 12:00Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох хуулийн төсөл эцэслэн батлагдлаа5 сар 30. 11:27“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв талбайд болно5 сар 30. 11:25УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 30. 11:21Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана5 сар 30. 8:24УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 30. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан5 сар 30. 8:18Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн5 сар 29. 20:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа5 сар 29. 19:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл үзүүлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих уу5 сар 29. 16:04Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ5 сар 29. 15:36“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав5 сар 29. 13:08Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ5 сар 29. 13:03"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна5 сар 29. 13:00Төрийн банк PCI-DSS 4.0.1 стандартыг амжилттай нэвтрүүллээ5 сар 29. 12:56ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна5 сар 29. 11:27У.Хүрэлсүх: Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлэх ёстой гэж үздэг5 сар 29. 11:15Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл бүрэн эхээрээ5 сар 29. 11:11Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна5 сар 29. 11:02УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 29-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 29. 10:56УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 29. 8:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.