Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


5-р сарын 30
17 цаг 20 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.30) УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Төсөл санаачлагчдын зүгээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголтыг хуульчилснаар шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ оногдуулж хүлээлгэхдээ “нийгмийн аюул” гэх хийсвэр ойлголт хэрэглэж, “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж, шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийн санаагаар томъёолох “нийгэмд аюултай, аюулгүй” гэсэн субъектив шалгуураар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял албадлагын арга хэмжээг тодорхойлж байна гэв. Иймд Эрүүгийн хууль дахь нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хасахаар тусгажээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хэмээх нэр томъёог хэрэглэж, улмаар бусад хуулиар эрүүгийн хариуцлага гэсэн ухагдахууныг үндэслэл болгож нийгмийн харилцааг зохицуулсан нь Үндсэн хуулийн “шударга ёсны зарчим”, Эрүүгийн хуулийн “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчиж байна гэж үзжээ. Тухайлбал, эрүүгийн хариуцлагад ял, албадлагын гэсэн хоёр өөр агуулга хамаардаг. Гэтэл уг хоёр өөр ойлголтыг нэгтгэснээр ял шийтгүүлээгүй, шүүх ял шийтгэх шаардлагагүй, үүссэн үр дагавар нь ялимгүйн улмаас шүүх ял оногдуулахгүй учраас албадлагын арга хэмжээ хэрэглэснийг эрүүгийн хариуцлага гэж оруулан нийгмийн харилцааг зохицуулж байгаа нь хүний эрхийг дордуулахад хүргэсэн байна гэж үзжээ. Тиймээс ял, албадлагын арга хэмжээг зааглах шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” зүйлийг хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэдэг. Гэтэл төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус бөгөөд хуулиар төрийн байгууллага, албан тушаалтан нь тухайлан хуулийн этгээдийн статусгүй, “Монгол Улсын төр” гэсэн нэг эрх зүйн этгээд байх боломжтой. Тиймээс “хуулийн этгээд” гэсэн нэр томъёоны талаар хуульчилсан тайлбар хийх нь зүйтэй гэж танилцууллаа.

Эрүүгийн хуулинд “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримт сэлтийг “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл” гэсэн өргөн хүрээнд хамруулж, Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан явдал гэж үзэж байна. Тиймээс “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл” гэх ойлголтын хүрээнд нарийвчлан томъёолж, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхөөр тусгасан талаар тус тус танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ: УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон түүний нөхөр, ахтай холбоотой гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзсэн5 сар 30. 18:20Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо5 сар 30. 17:34Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно5 сар 30. 17:31Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 30. 17:20Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна5 сар 30. 17:11Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:55УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа5 сар 30. 16:51Хүүхдийн баяраар таван хэсэгт авто зам хаана5 сар 30. 15:32Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 15:23ХУД-ийн 8 дугаар хорооны сургуулийн барилга угсралт 85 хувьтай үргэлжилж байна5 сар 30. 12:00Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох хуулийн төсөл эцэслэн батлагдлаа5 сар 30. 11:27“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв талбайд болно5 сар 30. 11:25УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 30. 11:21Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана5 сар 30. 8:24УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 30. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан5 сар 30. 8:18Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн5 сар 29. 20:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа5 сар 29. 19:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл үзүүлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих уу5 сар 29. 16:04Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ5 сар 29. 15:36“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав5 сар 29. 13:08Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ5 сар 29. 13:03"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна5 сар 29. 13:00Төрийн банк PCI-DSS 4.0.1 стандартыг амжилттай нэвтрүүллээ5 сар 29. 12:56ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна5 сар 29. 11:27У.Хүрэлсүх: Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлэх ёстой гэж үздэг5 сар 29. 11:15Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл бүрэн эхээрээ5 сар 29. 11:11Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна5 сар 29. 11:02УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 29-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 29. 10:56УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 29. 8:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.