УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр (2025.05.30) Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн.
Тэрбээр "АТГ-ынхан тавдугаар сарын 28-нд манай нөхрөөс байцаалт авсан. Намайг "50 байр зарсан, мөнгө угаасан" гэж гүтгэсэн хүн нь Л.Оюун-Эрдэнийн хүүхдийн төгөлдөр хуурын багш Х.Оюунцэцэг" гэдэг мэдээлэл надад ирсэн. АТГ манай гэр бүлийг хоёр хоногийн дотор орлогоо нотлохыг шаардсан" гэж мэдээлсэн.
Тэгвэл АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг "АТГ "Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төр" ТББ-аас УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, төрсөн ах Ж.Мэндбаяр болон нөхөр Я.Гансүх нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гомдлыг 2025 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шалгасан.
Уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэн хаах саналыг АТГ-аас Прокурорын байгууллагад 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн" гэлээ.
Г.Анар
Facebook
Twitter
Youtube


Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана.gif)

Сэтгэгдэл бичих