Улсын Их Хурал Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг дэмжвэл Улсын Их хурал өөрөө тарж, улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнүүд тууштай өрнүүлэхээ мэдэгдэж байна.Эрх Чөлөөний Эвсэл намаас УИХ-ын гишүүдэд хандан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгийг хүргүүлж, (Өнөөдрийн байдлаар ердөө УИХ-ын 4 гишүүн огцруулах санал гаргаад байна) Ерөнхий сайдыг огцруулах нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг 2025.01.11-нд эхлүүлсэн боловч УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нь тодорхой болсон. Иймд Үндсэн хуулийн хүрээнд 2025.01.22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Засгийн газарт хариуцлага тооцох, Ерөнхий сайдыг огцруулах чадамжгүй УИХ өөрөө тарах асуудлаар санал гаргах тухай албан бичиг хүргүүлсэн. Мөн 2025.05.14-ний өдрөөс эхэлсэн Ерөнхий сайдыг огцруулах иргэдийн жагсаалыг дэмжин оролцож УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахыг удаа дараа шаардсаар байгаа боловч эсрэгээрээ Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх" асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсны нотолгоо гэж үзэж байна. УИХ Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг дэмжсэн тохиолдолд УИХ тарах, улс төрийн намуудыг татан буулгах үндэслэлтэй болохыг анхааруулж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуульд
"Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно." гэж заасныг үндэслэл болгон Улсын Их Хурал тарах, улс төрийн намуудыг татан буулгахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнүүд тууштай өрнүүлэхээ мэдэгдэж байна.
Эрх Чөлөөний Эвсэл нам
2025.06.02
Facebook
Twitter
Youtube


Д.Амарбаясгалан: Бортээгийн орд миний өмчид хэзээ ч байгаагүй нь ил боллоо. Б.Энхбаярт хэлэхэд, үйлийн үр хаалга андуурдаггүй
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа
Аймгуудын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялжээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.26
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.gif)

Сэтгэгдэл бичих