Аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа.
Дээрх иргэд нь жуулчин буюу К2 ангиллын визээр Монгол Улсад ирсэн бөгөөд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ майнинг үйлс” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
Гадаадын иргэн аялал жуулчлалын визээр орж ирсэн тохиолдолд аяллын маршрут, байрлах зочид буудал, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж, амрах зорилгын дагуу ашиглахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих