Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа


6-р сарын 2
14 цаг 00 минут

      Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн  Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.

  1. “МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ”

Талууд улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг  онцоллоо.  

  1. “ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов,

Хамтарсан комисс байгуулж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, технологи, дээд боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, соёлын салбарын асуудлаар хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтуудыг хоёр жилд нэг удаа зохион байгуулна. 

  1. “ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР”-т

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов,

Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлнэ.

  1. “ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ 2026-2028 ОНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР”-т

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов,

2026-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Худалдааг өргөжүүлэх зорилгоор харилцан солилцох боломжтой бараа, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг харилцан дэмжих, жижиг, дунд бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалт, барилга, мал эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллана. Бизнес форум тогтмол зохиож, хоёр улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ шат дараатай таниулна.

  1. “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов,

Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно.

  1. “ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн сайд Нурмухаммет Оразгелдиев,

Хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг харилцан тохиролцож, ялангуяа нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлд харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Туркменистан Улсад Швейцар, Герман, Итали, Бельги, Япон зэрэг орны өндөр технологи бүхий 80 гаруй төрөл бүрийн томоохон оёдлын цогцолбор үйл  ажиллагаа явуулж байна.

  1. “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,

Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах болон судалгаа хийх тэтгэлгийг харилцан олгох, боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар мэдээлэл солилцох, зөвшилцөх замаар хамтын ажиллагааны таатай нөхцөл бий болгоно.

  1. “УЛААНБААТАР БОЛОН АШХАБАД ХОТ ХООРОНД АХ ДҮҮГИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ТУРКМЕНИСТАН УЛСЫН АШХАБАД ХОТЫН ЗАХИРГАА ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-т

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатар, Туркменистан Улсын Шадар сайд Баймырат Аннамаммедов,

Нийслэл хотууд харилцан итгэлцэл, бие биеийн сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан инновац, худалдаа, эдийн засаг, эрдэм шинжилгээ, соёл, спорт, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, хотуудын албаны төлөөлөгчид болон аж ахуйн нэгжийн солилцоог дэмжинэ.

  1. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Бүдээбазарын Авид, Туркменистан Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Аллаберды Аширов,

Шинжлэх ухаан, шинэ технологи, инновацын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, симпозиум, семинар, уулзалт зохион байгуулах замаар хамтран ажиллах боломж бүрдлээ.

  1. “МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич Сампилдондовын Чулуун, Туркменистан Улсын Соёлын сайд Атагелди Шамырадов,

Үндэсний музейд хадгалагдаж буй эрдэнэсийг сэргээн засварлах, музейн мэргэжилтнүүдэд зориулсан уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулах, хоёр улсын соёл, түүх, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зэргээр хамтран ажиллана.

  1. “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ТЕЛЕВИЗ, РАДИО НЭВТРҮҮЛЭГ, КИНО УРЛАГИЙН УЛСЫН ХОРОО ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх захирал Ганхуягийн Гэрэл, Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн улсын хорооны дарга Мейлис Реджепов,

Харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтарна.  

  1. “БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН МЫРАТ ГАРРЫЕВЫН НЭРЭМЖИТ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,

  1. “МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН УЛС ТӨР СУДЛАЛ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ, ТУРКМЕНИСТАНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,

Их, дээд сургуулиуд судалгаа, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтын ажиллагаа өрнүүлнэ. Хамтарсан бага хурал, семинар, эрдэм шинжилгээний уулзалт, дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулах, олон улсын тулгамдсан асуудлаар хамтарсан судалгаа хийх, багш, судлаач солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

  1. “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН “МОНЦАМЭ” АГЕНТЛАГ БОЛОН ТУРКМЕНИСТАН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ “ТДХ” ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн дарга Эрдэнэцогтын Содонтогос, Туркменистан Улсын Мэдээллийн агентлагийн захирал Мердан Газакбаев нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал, түүх, соёл, урлаг зэрэг  салбарын мэдээ, мэдээллийг харилцан солилцох, нийтлэл мэдээллийг өөрсдийн сувгаар түгээх боломж бүрдлээ. Мөн сэтгүүлч, мэргэжилтнүүдээ солилцох, туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа6 сар 3. 17:32Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ6 сар 3. 17:27ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна6 сар 3. 14:25Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна6 сар 3. 14:20Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна6 сар 3. 14:15Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ6 сар 3. 10:55Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлэх үү6 сар 3. 10:00“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол батлахыг дэмжсэнгүй6 сар 3. 8:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 3. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан6 сар 3. 8:46Л.Оюун-Эрдэнэ: Ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ6 сар 3. 8:25У.Хүрэлсүхийн үнсэлт ба Л.Оюун-Эрдэнийн ард томорсон Х.Баттулгын сүүдэр6 сар 3. 8:07Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 2. 23:57Х.Баттулга Д.Амарбаясгалантай уулзаж байна6 сар 2. 23:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлнэ6 сар 2. 23:38Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо6 сар 2. 21:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ6 сар 2. 20:59Х.Баттулга Төрийн ордонд Л.Гантөмөрийн өрөөнд АН-ын гишүүдийг дуудаж уулзаж байна6 сар 2. 20:50Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа6 сар 2. 18:38Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа6 сар 2. 17:38Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна6 сар 2. 17:34“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийнэ6 сар 2. 17:09ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ6 сар 2. 17:06Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна6 сар 2. 14:03Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа6 сар 2. 14:00“Бүтээмж ба инновац-UB2025” форумын шилдгүүд тодорлоо6 сар 2. 13:50Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа6 сар 2. 13:48УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав6 сар 2. 13:34Нөөцийн махны үнэ буурлаа6 сар 2. 12:48Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлбэл УИХ-ыг тараахыг шаардана гэв6 сар 2. 12:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.