Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 15-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Гүүрний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Нийт дөрвөн эгнээ бүхий 225 метр урт, төмөрбетон гүүр барьж буй. Уг ажлын хүрээнд шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулах зэрэг доод бүтээцийн ажил дууссан. Түүнчлэн дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсрах бөгөөд үүнээс есөн алгаслыг угсраад байна.
Ташрамд дуулгахад Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байв.
Сэтгэгдэл бичих