Л.Оюун-Эрдэнэ: Ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ


6-р сарын 3
8 цаг 25 минут

               Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өнгөрсөн лхагва (2025.05.28) гарагт хуралдаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Харин маргааш нь УИХ-д өргөн барьсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2025.06.02) энэхүү тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 73.9 хувь нь итгэл үзүүлэхийг дэмжсэн. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хувьд, “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо асуулт асууж, үг хэлнэ. Санал хураалтад оролцохгүй” гэдэг шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт өрөөндөө хүлээн авч уулзахдаа “Ажлаа өөрөө өг” гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож “Ард түмнийхээ хүсэл шаардлагыг гүйцэлдүүлэхийн төлөө явна” гэж мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр нууц санал хураалт явуулсан. Нууц санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 44 нь итгэл үзүүлэхийг дэмжиж, 38 гишүүн дэмжээгүй. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаас огцорлоо. Тэрбээр УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлээд “Ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай” гэлээ.

                                                                                                                                                      Г.Анар    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье7 сар 25. 17:45Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана7 сар 25. 17:41Л.Оюун-Эрдэнэ Монголд иржээ7 сар 25. 16:32Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна7 сар 25. 16:22ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортод хориг тавьбал Монгол энэ хоригт багтах уу7 сар 25. 16:04116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ7 сар 25. 14:21Г.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ7 сар 25. 13:42Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 25. 13:35Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна7 сар 25. 13:29Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо7 сар 25. 13:26Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана7 сар 25. 13:21Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна7 сар 25. 13:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа7 сар 25. 13:16"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана7 сар 25. 11:56Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 25. 11:51Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа7 сар 25. 11:47Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна7 сар 25. 11:45Тайландын Камбожтой хиллэдэг хотод зорчихгүй байхыг анхаарууллаа7 сар 25. 11:43Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх гол дагуу үүссэн хогийг цэвэрлэж байна7 сар 24. 19:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 24. 19:14Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:28Дунд голын ай савыг цэвэрлэж байна7 сар 24. 16:26Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 сар 24. 16:24Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:19COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ7 сар 24. 16:17Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:10Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна7 сар 24. 16:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 24. 16:06Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж байна7 сар 24. 16:03Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна7 сар 24. 15:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.