Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчөөр И Жэ Мён сонгогдлоо


6-р сарын 4
9 цаг 22 минут

       Өмнөд Солонгосын либерал үзэлтэн И Жэ Мён ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, БНСУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Түүнийг зургаан сарын өмнө ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын цэргийн хууль тогтоомжийг эсэргүүцэн армийн хаалттай бүсийг нууцаар давж саналаа өгснөөс яг зургаан сарын дараа энэ үйл явдал тохиож байна. Юн Сук Ёлын цэргийн дэглэм, түүний нам болох Ард Түмний Хүч Намын алдаанаас болж олон нийт хүчтэй эсэргүүцэл үзүүлж, парламент Юныг огцруулан Үндсэн хуулийн шүүх түүний бүрэн эрхийг нь хассан билээ.

Сонгогчдын ирц 80 хувьд хүрсэн нь 1997 оноос хойших ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн өндөр үзүүлэлт байв. Өмнөд Солонгосын 44 сая сонгогчийн 35 гаруй сая нь саналаа өгсөн гэсэн үг.

Саналын 99 хувийг тоолсны дараа Ардчилсан Намын И Жэ Мён 49.3 хувь, Ард Түмний Хүч Намын Ким Мүн Сү 41.3 хувьтай байсан бөгөөд Ким ялагдлаа хүлээн зөвшөөрч, И Жэ Мёнд баяр хүргэв.

Сонгуулийн санал хураалт дууссаны дараа И Жэ Мён дэмжигчдэдээ хандан “Би энэ албан тушаалын үүргийг нэр төртэй биелүүлж, улсынхаа эв нэгдлийг хангаж ажиллана. Бид хамтын хүчээр энэ түр зуурын хүндрэлийг даван туулж чадна” хэмээн хэлжээ.

Тэрээр мөн эдийн засгаа сэргээж, цөмийн зэвсэгтэй Хойд Солонгостой яриа хэлэлцээр болон хүчний хосолсон бодлогоор энх тайвныг эрэлхийлнэ хэмээн амласан байна.

Хүүхэд ахуйдаа хөдөлмөр эрхэлж, хүний эрхийн өмгөөлөгч, цар тахлын үед нэрд гарсан амбан захирагч хүртэл явсан замналтай тэрээр өмнөх сонгуульд Юн Сук Ёлд маш бага зөрүүтэй ялагдаж байсан нь түүнийг үндэсний хэмжээнд танигдсан улс төрч болгосон юм.

61 настай И Жэ Мён одоо улс төрийн хуваагдлыг намжаах, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулах, мөн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай тариф, АНУ-ын цэргийн зардлын асуудлаар хэлэлцэх хүнд даалгавартай тулгарч байна.

 

Эх сурвалж: Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа39 минут 52 секундын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав45 минут 30 секундын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов1 цаг 53 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна1 цаг 59 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ2 цаг 51 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна2 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.173 цаг 25 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 цаг 32 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4 сар 10. 9:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.