Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулуунд холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр /2025.06.04/ хэлэлцэн, цагаатгах шийдвэр гаргажээ.
Шүүгдэгч П.Батчулуун Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хууран мэхэлж, хүний эд эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдоод байсан билээ.
Тэрээр хагас жилийн хугацаанд хорих 461-р ангид хоригдсоны эцэст ийнхүү цагаатгагдлаа.
Сэтгэгдэл бичих