Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо


6-р сарын 4
17 цаг 30 минут

      Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шинийн 09-ний гурван хөх мэнгэтэй хөх луу өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт ууланд боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Их хар сүлдийг Агуйт уулын оргилд, өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд байрлуулж, цэнгүүлэн тайх ёслол үйлдэв.

Тайлгын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан тусгай журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ.

Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд тайлга нь цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хавыг илтгэн харуулж буй хүндэтгэл юм.

Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн газар юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа1 цаг 26 минутын өмнөНарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ1 цаг 33 минутын өмнөТогтвортой байдлын яриа хэлэлцээ I "Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ1 цаг 39 минутын өмнөЧингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно3 цаг 17 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан3 цаг 34 минутын өмнөМАН-ын УЗ: Шинэ Ерөнхий сайдыг ирэх долоо хоногт албан ёсоор тодруулна6 сар 5. 18:41Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа6 сар 5. 16:16Төрийн жолоог ДАЛААД ОН-ыхонд атгуулъя, Ерөнхийлөгч өө6 сар 5. 16:04“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна6 сар 5. 14:00Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ес хоног хорино6 сар 5. 13:55122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 5. 12:48Үндэсний их баяр наадмаар найм хоног амарна6 сар 5. 12:45“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо6 сар 5. 12:39Г.Билгүүн: Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж байна6 сар 5. 11:05Монголын иргэд ОХУ-руу зорчихдоо шинэ журам мөрдөнө6 сар 5. 11:01Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа6 сар 5. 10:57Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 5. 10:55Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ6 сар 5. 10:49БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 5. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 05-ний өдрийн ирцийн мэдээ6 сар 5. 10:44СЭМҮТ-ийн баруун уулзвараас хойш Шар хадны эцэс хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ6 сар 5. 10:41Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ6 сар 5. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 5. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 5. 9:23Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ6 сар 4. 17:37Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо6 сар 4. 17:30Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана6 сар 4. 17:2558 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 сар 4. 17:22Улсын дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгалаа6 сар 4. 13:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.