Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ


6-р сарын 4
17 цаг 37 минут

         Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх барилгын түр хашааны стандартыг хангуулах, зөрчил арилгах хяналт шалгалтын ажлыг өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлүүллээ.

Уг хяналт шалгалтын ажилд УБЗАА-наас гадна Хяналт шалгалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагууд хамтран оролцож байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, Дөлгөөн нуур орчим, мөн тухайн дүүргийн 2 дугаар хороо, хуучнаар 50 дугаар дэлгүүр орчимд стандартыг хангуулах чиглэлээр ажиллалаа. Энэ хүрээнд хоёр иргэн, таван аж ахуйн нэгж байгууллагад шаардах мэдэгдлийг хүргүүлэв.

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Барьж буй барилгын хашаа стандарт, норм хангаагүйгээс хотын өнгө үзэмжид харшлаад зогсохгүй орчны эрүүл, аюулгүй байдлыг алдагдуулдаг. Иймээс хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд шаардах мэдэгдлийг хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч байна” гэлээ.

Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын Худалдаа үйлчилгээний байгууллагын стандарт хариуцсан мэргэжилтэн Т.Болорчимэг “Барилга угсралтын ажил хийж буй аж ахуйн нэгжүүд орчны аюулгүй байдлыг сайтар хангаж, багадаа гурван метр өндөртэй, цагаан, цагаан саарал өнгийн хашаа татах ёстой. Түүнчлэн явган зорчигч явах хэсэгтэй, 20 градусын налуу хамгаалалтын хэсэгтэй байх, барилгын ерөнхий мэдээллийг агуулсан самбар байршуулах, автомашин болон явган хүн нэвтрэх хаалгыг суурилуулахаас гадна эвдрэл гэмтэлгүй байх шаардлагыг тавьдаг. Мөн барилга, талбайн ажил нь явган хүний болон авто замын ойролцоо баригдаж байгаа тохиолдолд 2.1 метрээс багагүй өндөртэй явган хүний замын саравч барьсан байх шаардлагатай. Энэ бүхнийг биелүүлэх шаардлагыг бид тавьж ажилладаг” хэмээлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа2 цаг 17 минутын өмнөНарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ2 цаг 24 минутын өмнөТогтвортой байдлын яриа хэлэлцээ I "Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ2 цаг 29 минутын өмнөЧингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно4 цаг 8 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан4 цаг 24 минутын өмнөМАН-ын УЗ: Шинэ Ерөнхий сайдыг ирэх долоо хоногт албан ёсоор тодруулна6 сар 5. 18:41Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа6 сар 5. 16:16Төрийн жолоог ДАЛААД ОН-ыхонд атгуулъя, Ерөнхийлөгч өө6 сар 5. 16:04“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна6 сар 5. 14:00Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ес хоног хорино6 сар 5. 13:55122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 5. 12:48Үндэсний их баяр наадмаар найм хоног амарна6 сар 5. 12:45“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо6 сар 5. 12:39Г.Билгүүн: Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж байна6 сар 5. 11:05Монголын иргэд ОХУ-руу зорчихдоо шинэ журам мөрдөнө6 сар 5. 11:01Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа6 сар 5. 10:57Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 5. 10:55Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ6 сар 5. 10:49БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 5. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 05-ний өдрийн ирцийн мэдээ6 сар 5. 10:44СЭМҮТ-ийн баруун уулзвараас хойш Шар хадны эцэс хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ6 сар 5. 10:41Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ6 сар 5. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 5. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 5. 9:23Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ6 сар 4. 17:37Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо6 сар 4. 17:30Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана6 сар 4. 17:2558 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 сар 4. 17:22Улсын дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгалаа6 сар 4. 13:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.