Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ


6-р сарын 5
9 цаг 29 минут

        Эх дэлхий, байгаль орчноо хамгаалан дээдэлдэг иргэд Та бүхэндээ ‘’Дэлхийн байгаль орчны өдөр’’-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Нэгдсэн Үндэсний байгууллага 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон зарлаж дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай.

“Хуванцар бохирдлыг зогсооё” уриан дор энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь хог хаягдлын байгаль дэлхийд учруулж буй хор уршгийг ухамсарлаж, яаралтай арга хэмжээ авахыг хүн төрөлхтөнд онцгойлон сануулж буй хэрэг юм.

Манай улсад хуванцар хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, 2024 оны байдлаар нийт хот хаягдлын 7.2 хувь буюу 188.6 мянган тоннд хүрсэн нь аюулын дохио юм. Тиймээс хуванцарын хэрэглээ, хаягдлыг бууруулах нь зөвхөн төр, засгийн төдийгүй хувь хүн, өрх бүрийн ухамсарт оролцоог шаардсан чухал асуудал болжээ.

Монголчуудын аж төрөхүйн уламжлалт хэв маяг болох хэмнэлттэй, зохистой хэрэглээ, хог хаягдлаа байгальдаа хаядаггүй, гол мөрөн, булаг шандаа цэвэр ариун байлгадаг, ахуйн дадал заншлыг өнөө цагийн ухамсарт сэтгэлгээ, иргэний ахуйн соёлтой хослуулах нь байгаль хамгаалах бодлого, үйл ажиллагааны үндэс болох учиртай.

Монгол Улсын Их Хурал байгаль орчны хуулиудын бодлогын уялдаа холбоог хангах, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог хэвшүүлэх, ногоон технологи, дахин боловсруулах арга ажиллагааг дэмжих чиглэлд хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын дэмжлэгийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно.

Эх дэлхий, эх орныхоо экосистемийг хамгаалах үйлсэд идэвхийлэн оролцохыг Та бүхэндээ УРИАЛЖ байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа9 цаг 50 минутын өмнөДүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна9 цаг 58 минутын өмнөТатвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна6 сар 6. 13:58Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа6 сар 6. 11:35Нарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ6 сар 6. 11:28Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I "Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ6 сар 6. 11:22Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно6 сар 6. 9:44УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 6. 9:30Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 сар 6. 9:27МАН-ын УЗ: Шинэ Ерөнхий сайдыг ирэх долоо хоногт албан ёсоор тодруулна6 сар 5. 18:41Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа6 сар 5. 16:16Төрийн жолоог ДАЛААД ОН-ыхонд атгуулъя, Ерөнхийлөгч өө6 сар 5. 16:04“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна6 сар 5. 14:00Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ес хоног хорино6 сар 5. 13:55122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 5. 12:48Үндэсний их баяр наадмаар найм хоног амарна6 сар 5. 12:45“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо6 сар 5. 12:39Г.Билгүүн: Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж байна6 сар 5. 11:05Монголын иргэд ОХУ-руу зорчихдоо шинэ журам мөрдөнө6 сар 5. 11:01Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа6 сар 5. 10:57Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 5. 10:55Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ6 сар 5. 10:49БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 5. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 05-ний өдрийн ирцийн мэдээ6 сар 5. 10:44СЭМҮТ-ийн баруун уулзвараас хойш Шар хадны эцэс хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ6 сар 5. 10:41Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ6 сар 5. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 5. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 5. 9:23Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ6 сар 4. 17:37Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо6 сар 4. 17:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.