“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо


6-р сарын 5
12 цаг 39 минут

       Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.05/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 54.8 хувийн ирцтэй эхэлсэн.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ" гэсний дагуу өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хороодод хуваарилсныг танилцуулав.

Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус Хууль зүйн байнгын  хороонд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан гэв.

Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоолын төслүүдийг Байнгын хороо тус бүрээр нь танилцуулсан. Тэрбээр Улсын Их Хурлын зургаан Байнгын хороонд хэлэлцэх эсэх шатандаа 14, анхны хэлэлцүүлгийн шатанд 11, нийт 25 хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явц удаашралтай байгааг анхааруулаад Байнгын хороод эдгээр хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг эрчимжүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явах нөхцөлөөр хангах шаардлагатай талаар Байнгын хорооны дарга нарт чиглэл өглөө.

Чуулганы нэгдсэн хуралдаан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан билээ. Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.

Дараа нь баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу "Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх" гэсний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас сонсов.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа9 цаг 16 минутын өмнөДүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна9 цаг 25 минутын өмнөТатвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна9 цаг 28 минутын өмнөУур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа6 сар 6. 11:35Нарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ6 сар 6. 11:28Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I "Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ6 сар 6. 11:22Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно6 сар 6. 9:44УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 6. 9:30Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 сар 6. 9:27МАН-ын УЗ: Шинэ Ерөнхий сайдыг ирэх долоо хоногт албан ёсоор тодруулна6 сар 5. 18:41Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа6 сар 5. 16:16Төрийн жолоог ДАЛААД ОН-ыхонд атгуулъя, Ерөнхийлөгч өө6 сар 5. 16:04“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна6 сар 5. 14:00Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ес хоног хорино6 сар 5. 13:55122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 5. 12:48Үндэсний их баяр наадмаар найм хоног амарна6 сар 5. 12:45“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо6 сар 5. 12:39Г.Билгүүн: Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж байна6 сар 5. 11:05Монголын иргэд ОХУ-руу зорчихдоо шинэ журам мөрдөнө6 сар 5. 11:01Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа6 сар 5. 10:57Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 5. 10:55Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ6 сар 5. 10:49БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 5. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 05-ний өдрийн ирцийн мэдээ6 сар 5. 10:44СЭМҮТ-ийн баруун уулзвараас хойш Шар хадны эцэс хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ6 сар 5. 10:41Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ6 сар 5. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 5. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 5. 9:23Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ6 сар 4. 17:37Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо6 сар 4. 17:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.