Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ес хоног хорино


6-р сарын 5
13 цаг 55 минут

       Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар шууд дамжуулалт хийх үеэрээ маргалдсан. Тиймээс Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэл оногдуулахаар болсон талаар шүүх байгууллагаас мэдэгдлээ. Тодруулбал,

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн 2510001983 дугаартай хэргийг  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан байна. Шүүх хэргийг өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар “хэрүүл маргаан үүсгэсэн”, “олон нийтийг үл хүндэтгэсэн”, харилцан нэгэндээ халдаж “хохирол учруулахгүйгээр зодсон” гэж үзжээ.

Тиймээс хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус, тус оногдуулж шийдвэрлэсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа6 сар 6. 14:10Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна6 сар 6. 14:01Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна6 сар 6. 13:58Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа6 сар 6. 11:35Нарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ6 сар 6. 11:28Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I "Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ6 сар 6. 11:22Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно6 сар 6. 9:44УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 6. 9:30Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 сар 6. 9:27МАН-ын УЗ: Шинэ Ерөнхий сайдыг ирэх долоо хоногт албан ёсоор тодруулна6 сар 5. 18:41Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа6 сар 5. 16:16Төрийн жолоог ДАЛААД ОН-ыхонд атгуулъя, Ерөнхийлөгч өө6 сар 5. 16:04“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна6 сар 5. 14:00Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ес хоног хорино6 сар 5. 13:55122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 5. 12:48Үндэсний их баяр наадмаар найм хоног амарна6 сар 5. 12:45“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо6 сар 5. 12:39Г.Билгүүн: Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж байна6 сар 5. 11:05Монголын иргэд ОХУ-руу зорчихдоо шинэ журам мөрдөнө6 сар 5. 11:01Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа6 сар 5. 10:57Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 5. 10:55Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ6 сар 5. 10:49БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 5. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 05-ний өдрийн ирцийн мэдээ6 сар 5. 10:44СЭМҮТ-ийн баруун уулзвараас хойш Шар хадны эцэс хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ6 сар 5. 10:41Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ6 сар 5. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 5. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 5. 9:23Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ6 сар 4. 17:37Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо6 сар 4. 17:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.