Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд 2007 айлын орон сууцны хороолол барьж байна. Уг төслийн талбайд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажиллалаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын орон сууцжуулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй залуу гэр бүлийг дэмжих, ипотекийн зээлд хамруулах төслийн хүрээнд уг төслийг БНСУ-ын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сард орон сууцыг барих нээлттэй тендер зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарч, барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлсэн бөгөөд 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэлээ.

Тус хороолол нь 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой бөгөөд 1-3 өрөө эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн нийт 17 блок 10 давхар орон сууцны төсөл юм. Талбайн хэмжээний хувьд 38-47 ам метр хүртэлх таван төрлийн сонголттой байх аж. Түүнчлэн байгальд ээлтэй парк, урд хойд талдаа орц, гарц шийдсэн гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байсан юм.

Ташрамд, Баянголын ам нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн нэг бөгөөд 450 га газарт 75 мянган хүн ам оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарсан байдаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС




Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
“Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих