МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж Бага хурлаа товлосон. Тус намын Бага хурал өнөөдөр 11.00 цагаас хуралдах юм. Бага хурлаас дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна.
Үндсэн хуульд заасны дагуу дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Тодруулбал, эрх баригч МАН, УИХ дараагийн Ерөнхий сайдыг ирэх долоодугаар сарын 3-наас өмнө томилох юм.
Сэтгэгдэл бичих