Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна


6-р сарын 9
8 цаг 52 минут

      Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын дагуу “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий нийт 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барьж буй.

Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 110 айлын орон сууцны барилга угсралт 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд Улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ханган ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан уг байршилд ажиллалаа.

НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцанд саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг асуудлыг давхар шийдэж өгснөөрөө онцлог. Эко төлөвлөлтийн гол агуулга нь дулаан алдагдлыг бууруулах бөгөөд ашиглалтын зардлыг 20 хувь хүртэл бууруулахаас гадна усыг 25-26 хувь хүртэл хэмнэнэ. Мөн орох хаалганаасаа эхлээд нэг давхар тэр чигээрээ тусгай хэрэгцээт иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн тоноглогдсон. Өөрөөр хэлбэл өргөн хаалгатай, угаалгын өрөөнд тэргэнцэртэй иргэн бүтэн эргэх боломжтой. 

Түүнчлэн барилга бүр өөр өөр байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн. Тодруулбал, С блокийн барилгын онцлог нь гаднаас тусаж буй дулааныг шилэн ханаар дамжуулан дотор хана руу шингээж, тухайн шингээсэн дулааныг нийтийн эзэмшлийн талбай буюу коридор руу дамжуулан, халуун сэнсээр үлээх маягаар халаалтыг шийдэж байгаа юм. Харин айл өрхийн дулааныг нэгдсэн байдлаар шийднэ.

Ташрамд, тус төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр дотоодын “Хаппи бьюлдинг”, “Сити ландмарк”-ийн түншлэл болон “Содон номин констракшн”, “Цамхаг Констракшн” ХХК-ийн түншлэл шалгарсан бол гадна инженерийн сүлжээний ажлын гүйцэтгэгчээр “Сан” ХХК шалгарч төслийн ажил үргэлжилж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав48 минут 1 секундын өмнөХоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна1 цаг 11 минутын өмнөСүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна1 цаг 13 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлаар шийдвэрлүүлэхээр боллоо1 цаг 22 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгох сонгон шалгаруулалтын урилгад өөрчлөлт орууллаа3 цаг 41 минутын өмнөХарвардад суралцах гадаадын оюутнуудад үргэлжлүүлэн виз олгоно3 цаг 43 минутын өмнөДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын мэдээлэл өгөх хэлэлцүүлэг боллоо4 цаг 54 минутын өмнөНөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна4 цаг 57 минутын өмнөДамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна5 цаг 42 минутын өмнөТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ5 цаг 51 минутын өмнөБаянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна6 цаг 25 минутын өмнөМАН-ын Бага хурал 11.00 цагаас эхэлнэ6 цаг 28 минутын өмнөБаянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно6 цаг 30 минутын өмнөДараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?6 цаг 33 минутын өмнөБаянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна6 цаг 40 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан6 цаг 48 минутын өмнөД.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана6 сар 7. 8:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа6 сар 6. 19:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа6 сар 6. 14:10Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна6 сар 6. 14:01Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна6 сар 6. 13:58Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа6 сар 6. 11:35Нарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ6 сар 6. 11:28Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I "Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ6 сар 6. 11:22Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно6 сар 6. 9:44УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 6. 9:30Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 сар 6. 9:27МАН-ын УЗ: Шинэ Ерөнхий сайдыг ирэх долоо хоногт албан ёсоор тодруулна6 сар 5. 18:41Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа6 сар 5. 16:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.