ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын мэдээлэл өгөх хэлэлцүүлэг боллоо


6-р сарын 9
10 цаг 23 минут

         Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох талаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 300 МВт-ын хүчин чадалтай ДЦС-5 төслийн хөрөнгө оруулалтад нийт 600 сая гаруй ам.доллар шаардлагатай.

Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдсэн 80 хувийг хувийн хэвшил гаргахаар төлөвлөж байна. Сонирхсон аж ахуйн нэгжүүдэд “төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавх, удирдлага, мэргэжлийн хүний нөөц, техник, технологийн чадамж, ажлын туршлагатай байх”-ыг тусгажээ. Энэ талаар Монгол Улсын Зөвлөх инженер Б.Цэвээнээс тодрууллаа.

Тэрбээр “300 МВт-ын хүчин чадалтай уг ДЦС-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдсэн 80 хувийг хувийн хэвшил гаргахаар төлөвлөж байна. Үүнд хувийн хэвшлийн компаниуд хоршиж хөрөнгөө гарган оролцох боломжтой. Мөн сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн компаниуд оролцож эхэлж байгаа нь энэхүү салбар эрүүл хэлбэр лүү шилжиж, тогтвортой байдлаар үнийн өрсөлдөөн гаргах зэрэг эерэг үр дүнтэй юм” гэв.

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек: Эдийн засгийг тэлэхийн тулд эрчим хүч, дулааны хангалттай эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. ДЦС 5-ын асуудал нь 1985 оноос хойш яригдсан ч өнөөдрийг хүртэл бодит ажил болоогүй. Одоо бид хувийн хэвшилтэй хамтран энэ төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Төрөөс орлогын баталгааг санал болгож, хувийн хэвшил хуулийн хүрээнд ашигтай оролцох нөхцөл бүрдүүлж байгаа юм. Энэ нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар батлагдсан бөгөөд үүний дагуу ДЦС-5 төслийг албан ёсоор нээлттэй зарласан” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй12 минут 16 секундын өмнөСэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ15 минут 45 секундын өмнөТ.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн21 минут 1 секундын өмнөГэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав2 цаг 4 минутын өмнөХоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна2 цаг 27 минутын өмнөСүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна2 цаг 29 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлаар шийдвэрлүүлэхээр боллоо2 цаг 38 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгох сонгон шалгаруулалтын урилгад өөрчлөлт орууллаа4 цаг 56 минутын өмнөХарвардад суралцах гадаадын оюутнуудад үргэлжлүүлэн виз олгоно4 цаг 59 минутын өмнөДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын мэдээлэл өгөх хэлэлцүүлэг боллоо6 цаг 10 минутын өмнөНөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна6 цаг 13 минутын өмнөДамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна6 цаг 58 минутын өмнөТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ7 цаг 6 минутын өмнөБаянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна7 цаг 41 минутын өмнөМАН-ын Бага хурал 11.00 цагаас эхэлнэ7 цаг 44 минутын өмнөБаянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно7 цаг 46 минутын өмнөДараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?7 цаг 49 минутын өмнөБаянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна7 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 цаг 4 минутын өмнөД.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана6 сар 7. 8:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа6 сар 6. 19:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа6 сар 6. 14:10Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна6 сар 6. 14:01Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна6 сар 6. 13:58Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа6 сар 6. 11:35Нарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ6 сар 6. 11:28Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I "Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ6 сар 6. 11:22Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно6 сар 6. 9:44УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 6. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.