Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна


6-р сарын 9
14 цаг 07 минут

       ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Зургаадугаар сарын 2-ноос хоёр байршилд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлсэн бөгөөд нийт ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.

  1. Баянгол дүүргийн 5, 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны автобусны буудал орчим болон Энгельсийн гудамж орчимд 1415 метр;
  2. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл 1398 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан дээрх байршлуудад ажиллалаа.

Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 170 км үерийн хамгаалалтын инженерийн байгууламж байдаг. Сүүлийн жилүүдэд нийт нутгаар жилийн хур тунадасны дундаж хэмжээ ихсэж буй. Иймээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 440 км гаруй үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийг үе шаттай хийхээр төлөвлөж байна. Ингэснээр үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ” гэв. 

Ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог, эрсдэл өндөр 24 байршлыг тогтоон, зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Үүнээс энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг амарсан үед буюу замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс зургаадугаар сарын 2-ноос ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ авто замын засвар, шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байршлуудад шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна. Ийнхүү араас нь зам хучилтын ажил үргэлжлэх боломжтой болж буй. Мөн борооны ус зайлуулах хоолойг 600-1000 мм голчтой төмөр бетоноор угсарч байна. Ингэснээр насжилт уртсах юм” гэлээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй1 цаг 49 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ1 цаг 53 минутын өмнөТ.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн1 цаг 58 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав3 цаг 41 минутын өмнөХоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна4 цаг 3 минутын өмнөСүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна4 цаг 6 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлаар шийдвэрлүүлэхээр боллоо4 цаг 15 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгох сонгон шалгаруулалтын урилгад өөрчлөлт орууллаа6 цаг 33 минутын өмнөХарвардад суралцах гадаадын оюутнуудад үргэлжлүүлэн виз олгоно6 цаг 36 минутын өмнөДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын мэдээлэл өгөх хэлэлцүүлэг боллоо7 цаг 47 минутын өмнөНөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна7 цаг 49 минутын өмнөДамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна8 цаг 35 минутын өмнөТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ8 цаг 43 минутын өмнөБаянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна9 цаг 18 минутын өмнөМАН-ын Бага хурал 11.00 цагаас эхэлнэ9 цаг 20 минутын өмнөБаянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно9 цаг 23 минутын өмнөДараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?9 цаг 25 минутын өмнөБаянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна9 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 цаг 40 минутын өмнөД.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана6 сар 7. 8:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа6 сар 6. 19:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа6 сар 6. 14:10Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна6 сар 6. 14:01Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна6 сар 6. 13:58Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа6 сар 6. 11:35Нарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ6 сар 6. 11:28Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I "Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ6 сар 6. 11:22Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно6 сар 6. 9:44УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 6. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.