Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно


6-р сарын 9
18 цаг 15 минут

       ЕТГ-ын дарга Г.Занданшатар: Юуны өмнө Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд, итгэл үнэмшил нэгт нөхдөдөө талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Та бүхний итгэл бол надад хүлээлгэсэн итгэл төдийгүй намын гишүүд, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлага юм.

 – Энэ бол Та бүхний өнөөдрийн гаргасан шийдвэр эв нэгдлийн илэрхийлэл, намын шинэ шатны үүрэг хариуцлага, иргэдийн хүлээлт, улс орныг тогтвортой, урагш хөтлөх гэсэн хамтын шийдвэр гэж ойлгож байна.

 – Өнөөдөр бид эдийн засгийн шинэ сэргэлт, баялгийн шударга хуваарилалт, хөдөө орон нутгийн хөгжил, залуусын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын шинэ шатны шаардлагуудын өмнө ирээд байна. Ард иргэдийн зүгээс Төр нь амласан үгэндээ эзэн байх, бодлого нь тодорхой, хэрэгжилт нь хариуцлагатай байхыг шаардаж байна.

– Монгол Ардын Нам бол Монгол төрийн тулгуур багана, улс орны тусгаар тогтнол, тогтвортой байдлыг баталгаажуулагч улс төрийн хүчин. Бид "Хүн төвтэй хөгжил, шударга нийгмийн төлөө хамтдаа" гэсэн үнэт зарчмаа ажил хэрэг болгох хариуцлагатай цаг үед амьдарч байна. Энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэх гол талбар бол гүйцэтгэх засаглал юм. Улс орны хөгжлийн дараагийн алхам бол бодлогын залгамж халаа, хэрэгжилтийн үр нөлөө, хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд гаргах явдал гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэж байна.

 – Би өнгөрсөн хугацаанд парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон бэрхшээлийг туулахын хажуугаар ардчиллын үзэл санааг бататгах, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэж ирсэн. Энэ бүхнийг гүйцэтгэх засаглалын түвшинд залгамж, уялдаатайгаар хэрэгжүүлэх нь миний дараагийн зорилго байх болно.

 – Өнөөдөр энэхүү итгэлийг улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлага болгон хүлээж авч байна. Миний үйлдэл үгнээс илүү байх болно. Бодлогоо хэрэгжүүлдэг, ярьснаа хийдэг, хариуцлага хүлээдэг, хамт олонтойгоо ойлголцож ажилладаг Ерөнхий сайд байх болно гэдгээ илэрхийлье.

– Би “Хүнийг төвд нь” тавьсан хөгжлийг, “Шударга ёсыг эрхэмлэсэн төр”-ийг, “Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгт хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилсан ажил хийх болно.

 – Надад оногдож буй гол хариуцлага бол намын дотоод эв нэгдлийг хадгалах, залуус, эмэгтэйчүүд, бүхий л давхаргын гишүүдийн оролцоог бодлогын төвд тавих, "Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл"-ийн үзэл санаагаар урагшлах явдал юм.

– Намынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгоход бүхнээ зориулна. Засгийн газрын бодлого бол ард түмний амьдралд шууд нөлөөлдөг, иргэдэд мэдрэгддэг байх ёстой.

– Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой. Би энэ зарчмыг мөрдлөг болгож, бодлогоо уялдуулж, нээлттэй, хариуцлагатай, тууштай ажиллана.

 – Намынхаа эв нэгдлийг эрхэмлэж, журмын нөхдийнхөө итгэлийг хүндэтгэн, Монголын ард түмний өмнө нэр төртэй, шударгаар зүтгэхээ илэрхийлье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна1 цаг 21 минутын өмнөТөрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ1 цаг 25 минутын өмнөМонгол Улсын 34 дэх ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ1 цаг 28 минутын өмнөДаншиг наадам энэ сарын 27-29-нд болно1 цаг 42 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ1 цаг 46 минутын өмнөМорингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна1 цаг 50 минутын өмнөГ.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно2 цаг 31 минутын өмнөТ.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй4 цаг 25 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ4 цаг 29 минутын өмнөТ.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн4 цаг 34 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав6 цаг 17 минутын өмнөХоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна6 цаг 39 минутын өмнөСүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна6 цаг 41 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлаар шийдвэрлүүлэхээр боллоо6 цаг 50 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгох сонгон шалгаруулалтын урилгад өөрчлөлт орууллаа9 цаг 9 минутын өмнөХарвардад суралцах гадаадын оюутнуудад үргэлжлүүлэн виз олгоно9 цаг 12 минутын өмнөДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын мэдээлэл өгөх хэлэлцүүлэг боллоо6 сар 9. 10:23Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна6 сар 9. 10:20Дамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна6 сар 9. 9:35ТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ6 сар 9. 9:27Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 8:52МАН-ын Бага хурал 11.00 цагаас эхэлнэ6 сар 9. 8:50Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно6 сар 9. 8:47Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?6 сар 9. 8:45Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна6 сар 9. 8:37УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 9. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан6 сар 9. 8:29Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана6 сар 7. 8:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа6 сар 6. 19:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа6 сар 6. 14:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.