Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно


6-р сарын 9
19 цаг 04 минут

           НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.

Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.  

Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8 сар 1. 12:05Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ7 сар 31. 18:43Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна7 сар 31. 18:39Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь7 сар 31. 18:35Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна7 сар 31. 18:28Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 31. 18:26Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ7 сар 31. 18:24Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ7 сар 31. 18:18320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 31. 18:13БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг: Монгол Улсын “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хэвийн байдалд ороход нь анхаарч ажиллаж байна7 сар 31. 12:47Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана7 сар 31. 12:44Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх явган хүний замыг шинэчилж байна7 сар 31. 10:13НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ7 сар 31. 10:08Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа7 сар 31. 9:56Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ7 сар 31. 9:53Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа7 сар 31. 9:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ7 сар 31. 9:47Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ7 сар 30. 13:29Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв7 сар 30. 13:27Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ7 сар 30. 13:25Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэв7 сар 30. 12:11Цунамигийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа7 сар 30. 12:08Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж буй зөрчлүүдийг арилгаж, явган замыг стандартад нийцүүлж байна7 сар 30. 10:10Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ7 сар 30. 10:06Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна7 сар 29. 20:44ОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй7 сар 29. 20:36Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ7 сар 29. 20:32Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна7 сар 29. 20:30“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо7 сар 29. 20:29Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо7 сар 29. 20:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.