Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ.
УИХ-д дөрвөн удаа сонгогдож, гурван удаа Засгийн газрын гишүүнээр ажилласан Г.Занданшатар нь одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй.
Эрх баригч нам олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох хуультай.
Сэтгэгдэл бичих