Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан буй тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1159.4 ам метр талбай бүхий, зоорьтой хоёр давхар барилга бөгөөд цэцэрлэгийн үндсэн барилгатай хүзүүвчээр холбогдсон.
Тус цэцэрлэг нь дөрвөн бүлэгт 200 орчим хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор нэмээд зургаан бүлэгт 150 хүүхэд элсүүлэн суралцуулах бүрэн боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл бичих