Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ


6-р сарын 10
10 цаг 01 минут
          МАН-ын Бага хурал өчигдөр болж ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гаргасан.
Өнөөдөр Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлнэ гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлсэн. Ерөнхийлөгч шинэ нэр дэвшигчийг 5 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаатай. Ингээд УИХ Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох, эсэхийг хэлэлцэн шийдвэр гаргана. Энэ удаагийн парламент 5 намын төлөөлөлтэй, том сөрөг хүчинтэй учраас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй байх магадлалтай гэсэн байр суурь ч нийгэмд бий. Гэхдээ МАН парламентын 53.06 хувийн саналыг эзэлж байгаа учраас шинэ Ерөнхий сайд томилогдоно гэж бодож байгаа талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлсэн. Хэрвээ МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлбэл намын гишүүдийнхээ 100 хувийн саналыг авч байж шинэ Ерөнхий сайд томилогдож чадна. Тиймээс нам доторх бүлэг, фракцуудынхаа эрх ашгийг хангаж, тэдний төлөөллийг Засгийн газартаа оруулах шаардлага үүснэ.
Өчигдөр МАН-ын Бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нараас Бага хурлын гишүүд нь асуулт асууж, хариулт авсан. Нийт 50 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлсэн бөгөөд нэр дэвшигчид өөрсдийн бодлого, хэрэгжүүлэх ажлын талаар асуултад хариулсан. Ингэхдээ олонхын санал авсан Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа Засгийн газраа байгуулж, Засгийн газрын бүтцийг багасгаж, шинээр бий болгосон орон тоонуудаа бууруулна гэдгийг хэлжээ. Бага хурлын гишүүд ч олон менежер, шинэ албан тушаал бий болгосныг шүүмжилжээ. Мөн 2025 оны төсөвт тодотгол хийнэ гэдгээ хэлсэн байна. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар 23 сайд, 22 яамтай үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хамтран Засгийн газар байгуулсан АН, ХҮН намынхныг ажилд ихээр авч, төрийн албан хаагчдын тоо асар их нэмэгдээд байгаа юм. Тиймээс шинэ Ерөнхий сайд шаардлагагүй яам, орон тоог бууруулна гэдгийг хэлжээ. Ерөнхий сайд томилогдсон даруйдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, өөрийн танхимын бүтцээ УИХ-аар батлуулна. Үүний дараа сайд нараа УИХ-д санал болгон батлуулах хуулийн зохицуулалттай.
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо1 цаг 32 минутын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ1 цаг 44 минутын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо1 цаг 49 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 55 минутын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов1 цаг 57 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо2 цаг 1 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 59 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой6 цаг 43 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 50 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна7 цаг 33 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ7 цаг 39 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ7 цаг 44 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна7 цаг 47 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно8 цаг 21 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа8 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн8 цаг 28 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.