Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ


6-р сарын 10
10 цаг 08 минут

         Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас 2024 оны 5 дугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олсон ба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан юм.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү мөнгөн гэрэгэ нь Монгол эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичсэн гэж үзэж байгаа ба бичгийг галиглавал “möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü” гэх, утгачилбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байна. Мөн гэрэгэний нүхний эмхэрдсэн товгор ирмэг дээр 6 ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” гэх утгатай байна.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсаас олдсон мөнгөн гэрэгэтэй ижил төстэй дурсгал ОХУ, АНУ-д нийт 3 ширхэг мэдэгдэж байгаа ба цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.

Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/232 дугаар тушаалаар уламшуулал олгож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичгээр шагналаа.

Цаашид энэхүү түүхэн дурсгалыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг Чингис хаан Үндэсний музей зохион байгуулах бөгөөд соёлын өвийг хадгалж хамгаалах, устах аюулаас урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулахыг нийт Монголын ард түмэндээ уриалж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ4 цаг 43 минутын өмнөМонгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ4 цаг 49 минутын өмнөЕрөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ4 цаг 56 минутын өмнө172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа5 цаг 52 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 цаг 8 минутын өмнө“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн6 сар 9. 16:12Гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав6 сар 9. 14:29Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна6 сар 9. 14:07Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 14:04МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлаар шийдвэрлүүлэхээр боллоо6 сар 9. 13:55Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгох сонгон шалгаруулалтын урилгад өөрчлөлт орууллаа6 сар 9. 11:37Харвардад суралцах гадаадын оюутнуудад үргэлжлүүлэн виз олгоно6 сар 9. 11:34ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын мэдээлэл өгөх хэлэлцүүлэг боллоо6 сар 9. 10:23Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна6 сар 9. 10:20Дамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна6 сар 9. 9:35ТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ6 сар 9. 9:27Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 8:52МАН-ын Бага хурал 11.00 цагаас эхэлнэ6 сар 9. 8:50Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно6 сар 9. 8:47Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?6 сар 9. 8:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.