Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр "Миний карьер дууслаа. Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, Хэнтийнхэн, огцорсон сайд нар, 80-аад оны НАМЗХ-ныхон Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгджээ


6-р сарын 10
16 цаг 52 минут

       Л.Оюун-Эрдэнэд УИХ-ын гишүүдийн олонхи "Итгэл үзүүлэхгүй" гэдэг санал өгч, Ерөнхий сайдаас огцруулснаас хойш яг долоо хонож байна.

Тиймээс "Шинэ Ерөнхий сайд хэн болох вэ" гэдэг асуулт нийгэмд үүссэн. Энэхүү асуултын хариуг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2025.06.09) өгч, Л.Оюун-Эрдэнэ түүний санал болгосон кандидатын нэрийг МАН-ын Бага хуралд танилцуулсан нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар. МАН-ын Бага хурлын хуралдаан эхлэх үеэр гишүүдийн утсыг хураан авч, олон нийтэд элдэв бичлэг задрахаас сэрэмжилсэн.

Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд, Бага хурлын өмнөх хуралдааны үеэр "Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргавал хариуцлага хүлээнэ" гэж мэдэгдэхдээ уйлсан гэх мэдээлэл бий. Тэрбээр өчигдөр (2025.06.09) мөн л гуниг гутралаа тайлж ядсан байдалтай байсан төдийгүй "Миний хувьд төрийн өндөр албан тушаал хаших карьер маань үүгээр өндөрлөж байна. МАН-ын даргын албаа өгнө. Далаад оны ах нар шинэ Ерөнхий сайдад санал болгосон улстөрчийг та бүхэнд танилцуулж байна" гэжээ. Тэрбээр Бага хурлын ээлжит хуралдаан дуусмагц Тусгаар тогтнолын ордноос явжээ.

Харин МАН дахь Хэнтийнхэн, 80-аад оны НАМЗХ-ныхон, огцорсон сайд нарын зарим нь Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгдсэнээ илэрхийлжээ.

 Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан сайд нараас Ч.Номин өнөөдөр "Шинэ Засгийн газарт ажиллахгүй" гэдгээ мэдэгдсэн нь гэнэтийн бөгөөд санамсаргүй хэрэг биш. Тэрбээр МАН дахь Л.Оюун-Эрдэнийн фракци, түүний ах Б.Баатартай эрх ашиг салшгүй холбоотой гэгддэг. Тийм ч учраас иргэд "Ч.Номинг ч бас АТГ шалгах хэрэгтэй" гэж шаардсан хэвээр байгаа.

 Хуучин сайд нараас Б.Батцэцэг, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал нар улиран ажиллах амбицаа илэрхийлж, хурдаа авчихсан яваа хэдий ч МАН-ын Бага хурлын гишүүд "Огцорсон сайд нар шинэ Засгийн газарт ажиллахгүй шүү" гэдэг сануулгыг өгсөөр байна. Л.Оюун-Эрдэнийг огцруулсан нь улс төр дэх Х.Баттулгын хүч нөлөөг сулруулах давхар зорилготой байсан нь нууц биш. МАН-ын Бага хурал дахь Ч.Хүрэлбаатарын фракцийн С.Анхбаяр гэдэг залуу Увсаас ээлжит хуралдаандаа оролцохоор ирэхдээ энэ тухай сэтгүүлчдэд ярьсан.

 Х.Баттулгын фракцийн УИХ дахь зарим гишүүн "У.Хүрэлсүх УИХ-ыг сүрдүүлсэн учир импичмент хийх хуулийн төсөл санаачилна" гэж Л.Оюун-Эрдэнийг огцруулсан шөнө мэдэгдсэн бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар тэргүүтэй Л.Оюун-Эрдэнийн армийнхан "УИХ тар" хэмээн төв талбайд акци хийсэн. У.Хүрэлсүх ба Х.Баттулга, цаашилбал огцруулсанд гомдолтой яваа Л.Оюун-Эрдэнэ нарын ордны тулаан Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үеэр дахин ширүүсэх магадлалтай байна. Албан тушаал, эрх мэдлийн амтнаас дөнгөж амталж эхэлж байсан АН-ынхны уур хилэн үүн дээр цучил нэмнэ. АН-ынхан "Бид 42 суудалтай том сөрөг хүчин шүү" гэж хэвлэлээр айлгаад буйн цаад учир бас л эрх мэдлийн төлөөх шунал. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед Тэргүүн шадар сайд нь байсан Л.Гантөмөр "Манай намынхан намайг АН-ын даргаас огцруулах гээд байна" гэж үе үе хаалгыг нь тогших. Хамтарсан Засгийн газраа огцруулахгүйн тулд Л.Оюун-Эрдэнэ албан тушаал "бэлэглээд" гаргадаг байсан тухай яриа бий. АН-ынхан энэ удаад Г.Занданшатарыг ч ийн айлгахаар зэхэж суугаа.

 Түүнээс биш "2016 оноос хойш "өлсгөлөн" байсан" гэж ярьцгаадаг АН-ынхан утаа, түгжрэл, эрчим хүч, эдийн засаг, ард иргэдийн амьдралыг бодсондоо сөрөг хүчний дүрд тоглоцгоож байгаа гэвэл эндүүрэл. Шинэ Засгийн газар яамд, агентлагуудын тоог цөөлж, Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн шахаа буюу "Эрдэнэт үйлдвэр, "Улаанбаатар төмөр зам", "Эрдэнэс Тавантолгой" зэрэг төрийн өмчит компаниудад томилогдсон бүтээмж хяналт хариуцсан менежерүүдийг цомхотгохвий гэдэг болгоомжлол АН-ынханд бий. МАН-д үүссэн хагарлыг Х.Баттулга тэргүүтэй АН-ынхан гал дээр тос нэмэх лугаа өрдөж өгөх нь ч тодорхой.

Гэвч төрийн ажил хуультай. Шинэ Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулахгүй бол УИХ тарна. Цаг давчуу, хуульд заасан хугацаа богиносох тусам УИХ-ыг тараах Х.Баттулга тэргүүтэн барьцаа ахиулж, шантаажны улс төрөө хийнэ.

                                                                                                                                                      С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?1 цаг 19 минутын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 58 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 цаг 5 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо8 цаг 8 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв8 цаг 12 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ8 цаг 18 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов8 цаг 22 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цаг 25 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 28 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.