Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалт мөн Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр заалтын дагуу “Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
- Санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад салбарын үндэсний, олон улсын мэргэжлийн судлаач, зөвлөх;
- Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төслийн багийн зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;
- Улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй;
- Ашиг сонирхлын зөрчилгүй;
Бүрдүүлэх материал:
- Ажил байдлын тодорхойлолт (судалгаа , эрдмийн ажил гэх мэт), анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар (гадаад паспорт);
- Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар (Гадаадын их, дээд сургууль төгсөгчийн дипломыг орчуулгын хамт ирүүлнэ.);
- Хоёр хувь цээж зураг;
- Нийгмийн даатгалын лавлагаа;
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
- Оршин суугаа газрын тодорхойлолт;
- Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;
- Шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Хугацаа: Сонгон шалгаруулалтадорох иргэний материалыг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.
Хаяг: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилга А блок, /Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын зам/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1 давхрын 109 тоот
Анхаарах зүйлс:
- Хугацаа хоцорсон болон баримт бичиг, материал бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг бүртгэхгүй бөгөөд ирүүлсэн материалын үнэн зөвийг сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө хариуцна.
- Нэмэлт мэдээллийг 70110071 дугаарын утаснаас авна уу. (Ажлын цагаар холбогдох боломжтой.)
Facebook
Twitter
Youtube


“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа.gif)

Сэтгэгдэл бичих