Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 заалт мөн Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр заалтын дагуу “Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
- Санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад салбарын үндэсний, олон улсын мэргэжлийн судлаач, зөвлөх;
- Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төслийн багийн зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;
- Улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй;
- Ашиг сонирхлын зөрчилгүй;
Бүрдүүлэх материал:
- Ажил байдлын тодорхойлолт (судалгаа , эрдмийн ажил гэх мэт), анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар (гадаад паспорт);
- Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар (Гадаадын их, дээд сургууль төгсөгчийн дипломыг орчуулгын хамт ирүүлнэ.);
- Хоёр хувь цээж зураг;
- Нийгмийн даатгалын лавлагаа;
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
- Оршин суугаа газрын тодорхойлолт;
- Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;
- Шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Хугацаа: Сонгон шалгаруулалтадорох иргэний материалыг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.
Хаяг: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилга А блок, /Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын зам/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1 давхрын 109 тоот
Анхаарах зүйлс:
- Хугацаа хоцорсон болон баримт бичиг, материал бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг бүртгэхгүй бөгөөд ирүүлсэн материалын үнэн зөвийг сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө хариуцна.
- Нэмэлт мэдээллийг 70110071 дугаарын утаснаас авна уу. (Ажлын цагаар холбогдох боломжтой.)
Facebook
Twitter
Youtube


Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно.gif)

Сэтгэгдэл бичих