Бурхан багшийн найман сургаал


6-р сарын 11
10 цаг 09 минут

       Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Их дүйчэн өдөр тохиож байна. Уншигч та бүхэнд бурхан багшийн найман сургаалыг хүргэе.

Багаас эхлэх нь зүгээр

Домбо хүртэл бага багаар дүүрдэг. Мэргэжилтэн бүр анх сонирхогч байсан. Хэрвээ та тэвчээртэй ба тууштай бол амжилтад заавал хүрнэ. Хэн ч нэг шөнийн дотор амжилтад хүрэхгүй. Гол нь домбоо дүүртэл нь тэвчээртэй тууштай байх хэрэгтэй.

Бодол биеллээ олдог

Бидний бодол бол бүх зүйл. Хүн буруу бодолтой байх юм бол түүнийг буруу зүйл л дагана. Харин зөв бодолтой бол түүнийг аз жаргал хүлээж байгаа. Зөв амьдрахын тулд тархиа зөв бодлуудаар дүүргэх хэрэгтэй. Зөв бодол таны юу хүсэж байгааг өгнө. Харин буруу бодол таныг үгүй хийх болно.

Уучлал

Хэн нэгнийг уучлахгүй дотроо хадгалах нь халуун цог гартаа атгаж тохирсон мөчид гомдоогч руугаа шидэхийг хүлээхтэй адил. Энэ нь та ч гэсэн өөрийгөө гэмтээж байгаа гэсэн үг. Уучилж сурснаар та өөрийгөө чөлөөлөх болно. Уучилж, мартаж сурах хэрэгтэй.

Таны үйлдэл утга учиртай

Өдөр бүр зүгээр суугаад байх юм бол та яасан ч хөгжин дэвшихгүй. “Бурхан шувуу бүрд хорхой өгдөг ч үүрэнд нь шиддэггүй” гэдэг үг бий. Буддын хэлснээр “Шаргуу хөдөлмөрлөх хүний тавиланд би итгэдэггүй. Харин зүгээр суудаг хүний тавиланд итгэдэг”. Тэгэхээр таны хувь тавилан таны гарт байна.

Ойлгохыг хичээ

Бид үнэний төлөө биш өөрийн зөвийн төлөө тэмцдэг болж. Эхлээд ойлгож дараа нь өөрийгөө ойлгуулахыг хичээ. Та нөгөө хүнийгээ үзэл бодлыг ойлгохын тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Зөв байснаас жаргалтай байсан нь илүү.

Өөрийгөө ял

Мянган тулаанд ялснаас өөрийгөө ялсан нь дээр. Та ялж чадах юм бол энэ ялалтыг танаас хэн ч булааж чадахгүй. Өөрийгөө ялахын тулд өөрийн бодлоо удирдаж сурах хэрэгтэй. Та өөрийн бодлыг удирдаж чадахгүй гэж бодож байвал нэг зүйлийг санах хэрэгтэй. Өөрийн толгой дээр нисэж буй шувууг та зогсоож чадахгүй ч таны толгой дээр үүрлэхийг зогсоож чадна.

Дотоод сэтгэлийн амар амгалан

Зүрхэнд байгаа зүйлийг гаднаас хайх хэрэггүй. Эв нэгдэл бол шинэ байр, шинэ утас эсвэл шинэ ажил биш гэх мэт эд зүйл биш. Дотоод сэтгэлийн амар амгаланг та өөрөөсөө хайж олох болно.

Талархаж амьдар

Та хоолтой байгаадаа талархах ёстой, хэрвээ хоолгүй байвал гэр оронтой байгаадаа, хэрвээ гэр оронгүй байгаа бол өвчингүй байгаадаа, хэрвээ өвчинтэй байгаа бол амьд байгаадаа таларх. Талархах зүйл хаана ч хэзээ ч олддог. Өчигдөр унтах гэж хэвтээд өнөөдөр өглөө сэрээгүй хүмүүс ч байгаа. Тиймээс бие биедээ таларх. Талархах зүйл танд заавал олдоно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв34 минут 38 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно41 минут 16 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 53 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 57 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 53 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан3 цагийн өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.