Төсвийн орлого 2.5 их наядаар тасарчээ


6-р сарын 12
8 цаг 57 минут
         2025 оны төсвийн орлого эхний зургаан сарын байдлаар 2.5 их наядаар тасарчээ. Оны эхнээс л нүүрсний үнэ огцом унаж, төсвийн орлого тасарч эхлээд байсан бол Засгийн газрыг огцруулах асуудал дэгдээд нүүрсний экспорт, цаашилбал олборлолт хүртэл ихээр буурсан байна. Зарим нүүрсний уурхайнууд сул зогсолт хийгээд эхэлжээ.
2025 оны төсвийн хуульд нүүрсний үнийг дунджаар 105 ам.доллар байхаар тооцсон бөгөөд 83 сая тонн нүүрс экспортлохоор төвлөсөн. Гэтэл энэ үнэ тасралтгүй унаж өнөөдөр 44 хувиар буураад байгаа юм. Үнэ буурсан ч экспортын хэмжээг нэмж чадвал төсөв тасрахгүй гэдгийг өмнөх Засгийн газрын сайд нар хэлж байсан ч өнөөдөр экспорт ч зогсонги байдалд оржээ. Тэр дундаа манай нүүрсний экспортын 40 хувийг дангаараа бүрдүүлдэг "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний экспорт буурсан байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат чуулганы хуралдаанд асуултад хариулахдаа "Улсын төсвийн орлого 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар тэнцвэржүүлсэн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.2 их наяд төгрөгөөр тасарсан үзүүлэлттэй явж байна. Эхний дөрвөн сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ адил ч, үнэ бууралттай байна. Нүүрсний үнэ он гарсаар 44 хувиар буурсан. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлогын гол бууралт үүсэж байна. Хэрвээ үнэ буурахгүй, оны эцэс хүртэл явбал төсөв 2.3 их наяд төгрөгөөр буурах төлөвтэй байна. Хэрвээ экспортоо нэмэгдүүлж чадвал энэ бууралт багасах боломжтой" гэсэн юм.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар нүүрсний үнэ буурсны дараа Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулж, экспортыг дэмжих ажлын хэсгийг байгуулаад байсан бөгөөд тус ажлын хэсгийн үр дүнд нүүрсний экспорт нэмэгдээд байсан юм. Харин Засгийн газар унасан нь нүүрсний экспорт зогсонги байдалд хүрэхэд нөлөөлсөн байна. Тиймээс шинэ Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулж, ажлыг нь эхлүүлэхгүй бол нүүрсний экспорт зогсож, тэр хэмжээгээр төсвийн орлого буурна. Ерөнхий сайдаар томилогдох гэж буй Г.Занданшатар төсөвт тодотгол хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тиймээс шинэ Засгийн газрын ажил төсвийн тодотголоор эхлэх бололтой.
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн8 цаг 25 минутын өмнөГадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна8 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ8 цаг 31 минутын өмнөУнгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ8 цаг 34 минутын өмнөСэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна8 цаг 38 минутын өмнөСловенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 40 минутын өмнөДулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна8 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 45 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ7 сар 18. 10:13Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ7 сар 18. 10:10НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ7 сар 17. 19:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:21Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:19НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:17Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.