Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно


6-р сарын 12
9 цаг 01 минут

       Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2025” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн наадамд Япон, БНСУ, БНЭУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан, Саха БНУ зэрэг нийт 11 улсын 170 уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн.

Наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 13-15-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, Азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт болохын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Asia Folk 2025” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг анх 2019 онд Улаанбаатар хотноо Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр, 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж байсан. Харин 2023 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци зохион байгуулж байна.

Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа азийн улс үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэгэн дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулсаар байгаа юм. 

Ташрамд, наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 13-ны 19:30 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ17 минут 53 секундын өмнөТүрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа19 минут 55 секундын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална26 минут 42 секундын өмнөХананд нуусан байсан зоосны цуглуулга 3.5 саяар зарагджээ30 минут 53 секундын өмнөХот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ33 минут 54 секундын өмнө“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна3 цаг 59 минутын өмнөАлтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо4 цаг 3 минутын өмнөБ.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг цалин, хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ5 цаг 2 минутын өмнөӨнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина5 цаг 13 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 24 минутын өмнөНаадамд бэлтгэгдэж байсан Морьт харвааны 18 адууг хулгайлж, төхөөрчээ7 цаг 39 минутын өмнөБарилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна7 цаг 46 минутын өмнөМонгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа7 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 1 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ8 цаг 4 минутын өмнөМонгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо8 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 26 минутын өмнө"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ6 сар 12. 18:25Г.Занданшатар: "Онтрэ" компанийн асуудлаарх хөзрөө дэлгэхгүй6 сар 12. 18:21Х.Нямбаатарын бродюрны асуудлыг нам дарахаар ирсэн Б.Одбаяр гэгч хэн бэ?6 сар 12. 16:40Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ6 сар 12. 15:44ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо6 сар 12. 15:26Г.Занданшатар: Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барина6 сар 12. 15:09УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ6 сар 12. 14:59“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сургалт боллоо6 сар 12. 14:51ТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ6 сар 12. 14:46ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, 99 лангуу, GS дэлгүүрийн эрх санал болголоо6 сар 12. 12:50Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ6 сар 12. 11:51Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 12. 11:20Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна6 сар 12. 9:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.