УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхээс татгалзаж огцруулснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрч байна. Үндсэн хуульд заасны дагуу дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор буюу долоодугаар сарын 3-наас өмнө томилох ёстой. Үүний дагуу эрх баригч МАН Бага хурлаа хийж Ерөнхий сайдаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн.
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ-д оруулж хэлэлцүүлдэг. Үүний дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намынхаа шийдвэрийг Ерөнхийлөгчид өнөөдөр хүргүүлснийг нь Ерөнхийлөгч УИХ-д уламжлаад байна. УИХ өнгөрсөн мягмар гаригт Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхээр төлөвлөсөн ч АН-ын бүлэг завсарлага авч хойшлуулсан юм.
УИХ Ерөнхий сайдын томилгоог өнөөдөр хэлэлцэх эхлэхээр төлөвлөжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 10.00 цагаас, чуулганы нэгдсэн хуралдааныг 12.00 цагаас эхлүүлж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүл бол улсын хөгжлийн үндэс учраас удтал хүлээгдсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ.gif)

Сэтгэгдэл бичих