Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ


6-р сарын 12
11 цаг 51 минут

          ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын аппарат Нарны өмнөд туйлын зургийг авч, Дэлхий рүү амжилттай илгээжээ. Хүлээн авсан зураг, мэдээлэл нь идэвхжил нь ихсэж, багасаж байдаг Нарны мөчлөгийн шинж чанарыг эрдэмтэд илүү сайн ойлгоход тус дөхөм болно. Нарны идэвхжил ихэссэнээр хиймэл дагуулын холбоо, эрчим хүчний сүлжээг тасалдуулж болзошгүй учир үүнийг ойлгох нь маш чухал юм.  

сонин mn

Шинэ зургууд дээр температур нь зарим хэсэгтээ Цельсийн нэг сая хэмд хүрдэг тод мяралзах давхарга харагдана. Уг давхаргатай хар бараан өнгийн хийн үүлс холилдон байгаа бөгөөд температур нь ойролцоогоор 100 мянган градус ажээ. ЕКА-гийн шинжлэх ухаан хариуцсан захирал, профессор Кэрол Манделлийн хэлснээр, эдгээр зураг нь манай гараг дээрх амьдралыг тэтгэгч одыг хамгийн ойроос, хамгийн нарийвчлалтай авсан зургууд юм.

“Нар бол бидний хамгийн ойрын од, амьдралын эх үүсвэр бөгөөд сансрын болон дэлхийн эрчим хүчний системүүдийг эвдэж сүйтгэх магадлалтай учраас түүнийг судлах нь маш чухал” гэж тэрбээр ярьжээ. 

“Solar Orbiter” аппарат Нарны өмнөд туйлын гэрлэн мандал, соронзон орон болон титмийн зургийг авчээ. Ингэхдээ PHI, EUI, SPICE гэсэн гурван төрлийн тусгай багаж хэрэгслийг ашигласан байна. 

Эрдэмтдэд эдгээр зураг болон энэхүү хөтөлбөртэй холбоотой бусад мэдээллүүдийг ашиглан Нарны гаднах давхаргуудаар материал хэрхэн хөдөлдгийг судалснаар Нарны туйлууд орчмын хийн хуйлрал зэрэг үзэгдлүүдийг илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.

Нарны хойд туйлаас өмнөд туйл руу хийсэн "Solar Orbiter"-ын нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЕКА энэ оны аравдугаар сард нийтлэхээ мэдэгджээ. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа18 минут 59 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 12 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 25 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 30 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 22 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 25 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.173 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 3 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.